Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Мод тарьцгаая тэгэх үү?

Хавар болж байна. Блогчин залуусаа нийлж мод тарьвал ямар вэ? Миний хувьд нэг багшийнхаа ярьсныг сонссоноос хойш нэг газар мод тарих юмсан гэж нэлээн дээр үеэс бодож яваа юм л даа. Хүнд өвчтэй олон хүүхдүүд хөдөө хотоос цуглан эмчлүүлдэг ганцхан Эмнэлэг байдаг шүү дээ. Маш хүнд өвчтэй, хэдэн сараар (зарим нь эдгэхгүй) энэ эмнэлэгт хэвтдэг. Зарим нэгэн хүмүүс янз бүрийн байдлаар тусламжийн гараа сунгаж, очиж эдгээр хүүхдүүдийг баярлуулах нь ч байдаг. Тэд ямар их баярлаж хөөрч байгааг харах үнэхээр сайхан, тэр хэмжээгээрээ тус хүргэгч хүн маань өөрөө ч амьдралын амтыг мэдэрдэг байх л даа...
Үнэхээр өрөвдөлтэй, очиж үзсэн, ялангуяа Цусны, бөөрний гээд тасгийн хүнд ужиг өвчтэй хүүхдүүдийг мэдэх хүмүүс байгаа л байх..., хэд хоног ч юм уу, 1-2 сар хэвтээд гарч байгаа хүүхдүүд ч тэр, нэг хүйтэн байшинд хоригдон байх нь нэг талаар хүний, хүүхдийн эрхийг зөрчөөд ч байгаа юм шиг заримдаа санагддаг юм...
Өвчин хэлж биш хийсэж ирдэг гэдэг, ялангуяа хүүхдүүдэд бол тийм л байдаг. Тэгвэл тэдний цонхоор юу харагддаг вэ, бас хэдэн минут гадаа салхинд суух боломж ямар байдаг вэ? Байнга 4 хананы дунд хоригдох тэр хүүхдүүдэд туслах юмсан. Нэгэн бяцхан цэцэрлэг хийчихвэл ямар сайхан бэ? Эх нялхсын төв эмнэлэгийг мэдэхгүй хүн байхгүй байхаа. Эхчүүд төрдөг хүнд өвчтэй хүүхдүүд Монгол орны өнцөг булан бүрээс ирж хэвтдэг ганцхан эмнэлэг маань. За энд 2007-6-6-нд авсан хэдэн зураг таньд танилцуулъя. Дээр нь дараад томруулаад үзээрэй.

Ийм шороон дээр ногоо ургана гэхээр??? Бас эргэлзмээр...

Уг нь элс, хар шороо зөөж ирээд тарих гэж оролдсон бололтой юмаа... Бас ч ургаа ч үгүй биш ургасан л харагдаж байна. (Yeah найдвар байна шүү.)

Хэхэ хүүхэд эргэж ирсэн улсууд. Үнэн өрөвдөлтэй. :( Бас инээдтэй ч юм шиг. Ямар ч байсан тарьчихвал ургах л бололтой юм. Хэдийгээр ганцхан ч гэсэн сайхан саглайсан ногоон мод байна :-D

Миний цэцэрлэг болгоод мод тарьчихмаар газруудын нэг нь энд байна. Хүүхдээ эргэж ирсэн хүмүүс, хүүхдүүд хааяа энэ хавиар нарлаж суудаг юм. Гэхдээ л өрөвдөлтэй... Сандал ч бараг байхгүй дээ.. Тэгээд нилэн шороо... :-(
Эх нялхсынхан бас ч зүгээр суугаагүй юм байлээ. Энэ захиргааныхаа хажууд ногоо суулгасан байгаа юм...

Энд бас хар шороо асгажээ...

Төрөхийн талын хойд хэсэг хавиар... Энэ хавиар услаад байгаа харагдсан бас ч гэж ургасан л байна...
Шороо, шороо, шороо...


:-(
Барилга нь ч ядаж үнэхээр муудаж дээ... Энийгээ засах, эм тариагаа авах гээд мэдээж төсөв нэлээн зардаг байх... Уг нь болдог бол төр засгаас айл болгонд мөнгө өгч байхаар... Иймэрхүү зүйлсдээ зарцуулбал...


Энэ хавиар бас хар шороо асгасан юм шиг байна.

Энэ дунд нэг ийм жижиг сад байдаг юм. Уг нь тэр цаад талын шороон хавьцаа ч юм уу аятайхан бутнууд тариад дунд байгаа цементэн дээр том цэцгийн мандал хийчихвэл ч...


За бас нэг төлөвлөөд байгаа газар энд байна. Энэ хавиар бас ногоожуулаад мод, бутнууд тарьчихвал... За тэгээд яг энэ зурган дээр харж байгаа шиг зогсож байгаад арагш эргэнгүүт...

Баянгол гээд хувийн эмнэлэг байдаг юм. Гэтэл тэдний хашаа нэг иймэрхүү...

Тэхээр тарьвал ургах л юм байна :-D

За тэгээд юу гэж бодож байна даа. Хамт мод тариад үзэх үү? Яах вэ?
Мэдээж нэлээд асуудал байгаа л даа. Хийвэл хийсэн шиг хийсэн нь дээр шүү дээ. Хар шороо, бууц, болоод бордоо энэ тэр татах, мөн суулгац авах гээд бас тодорхой хэмжээнд мөнгөний асуудал байна, хүмүүс туслаж дэмжих байх гэж найдаж байгаа. Бас хашаа хайсны асуудал байна, Сонгууль дөхөж байгаа болохоор энэ талаар бас нэр дэвшигчдэд хандаад үзээч гэсэн санал ч бас нэг хүн хэлсэн. Хот тохижуулахаар танилтай хүн байвал бас холбогдохыг хүсье! Сэтгэгдлээр харилцаж болохоос гадна миний мэйл хаяг xvv@blogmn.net хаягаар бас холбогдож болно.

бичсэн: xvv | төрөл: Бусад 2008-03-05 өдөр 03:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Мод тарьж сурмаар байна.заагаад өгөөч
Бичсэн: Зочин 14:54, 2011-03-16 | Холбоос | |


худлаа яриад л яваад байгаа. Энэ хавар уг нь ажил хэрэг болгомоор л байна... Бодоод л байна...
Бичсэн: хүү (зочин) 20:34, 2009-03-03 | Холбоос | |


санаагаа ажил хэрэг болгоорой. олон хүнийг уруу татаарай. ийм зөв буянтай бодолтой байгаад тань баярлалаа.
Бичсэн: ketchup 14:14, 2009-03-03 | Холбоос | |


Сайн уу энэ мэдээллийг уншаад мод үнэхээр тарьмаар санагдчихлаа. Гэхдээ хуучин мэдээ юм шиг байх юм. Буруу хараагүй бол яг жилийн өмнөх бичлэг юм шиг байна. Хамтарсан хүн байгаа юу. Модоо тарьж амжаа юу???
Олон асуулт гарч байна л даа. Би л лав хамтрахыг хүсч байна. Хариу бичээрэй.
tungaanaa87@yahoo.com миний хаяг шүү
Бичсэн: Сэмээрхэн 13:56, 2009-03-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax