Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Гайхамшигтай

Гайхамшигтай биш гэж үү. Үнэхээр хөөрхөн ярзайтал инээх Ер нь багаас нь хүүхдийнхээ дуртай зүйлсийг сайн дэмжиж хөгжүүлэх, хөтлөх хэрэгтэй байдаг ч байж магадгүй юм. Ачаалал болохгүй хүссэн үед нь дэмжиж, магтаж дуртай зүйлийг нь хийлгэх хэрэгтэй байх гэж боддог юм.







Манай дүүгий нэг хөгжилтэй түүх байдаг юм. Мартын 8-аар цэцэрлэгийнхээ урлагийн үзлэгт орж шалгараад соёлын ордонд ээжүүддээ зориулсан тоглолтонд оролцсон юм. 5-6-тай л байсан байх. Манай хүн
..Будантай юу буурал хорвоодоо
Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хөө... гээд дуулж яваад 3-р бадгийнхаа эхэнд очоод мартчихаж л дээ. хэхэ тэгэнгүүтээ
..Өнгөт мөчрөөн дэлгэсэн
Өндөр сайхан гацуурын
Мөчир салаа бүрт нь
Мөнгөн чимэг гялалзана гээд л шүлэг уншаад дуусгачихсан гэсэн хэхэхэ Тэгсэн чинь хүмүүс өхөөрдөөд л, инээлдээд алга ташаад бөөн юм болсым байх. Тэрнээс хойш ...Хүмүүс намайг дооглосон... гээд огт дуулахаа больчихсон гэдэг хэхэ.
Сайн ойлгуулж магтаж, дэмжиж байх үнэхээр хүүхдийн авъяасыг хөгжүүлэхэд маш чухал гэж боддог. Сүүлийн үеийн хүүхдүүд компьютер гэдэг зүйлтэй их багаасаа нөхөрлөж байгаа. Хэдий зөв ч гэсэн бусад амьдрал дээрх бодит сайхан зүйлсийг, урлагийг сайн таниулж, хөдөө энэ тэр сайн явуулах ч бас сайн байх. Биднийг бага байхад зун болонгуут л өвөө эмээ, хамаатны гээд хөдөөний айл руу цөлчихдөг байж билээ. Тэгээд баахан хотын хүүхдүүд очоод найзлах нь найзлаад хурга, тугалтай хөөцөлдөөд гүйцгээдэг байж билээ. Тэндээс тархинд маш их юм үлдсэн гэж бодож явдаг юм ярзайтал инээх

бичсэн: xvv | төрөл: Хөөрхөн 2008-6-24 өдөр 03:27
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Хөөрхөн золигов дээ
Бичсэн: Зочин (зочин) 08:46, 2009-1-19 | Холбоос | |


ysn sergelen jaal be cute iiimaa~ (*-*)V
Бичсэн: Egel_setgel 07:59, 2008-6-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.

idiomatic-dormant
idiomatic-dormant