Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Жирэмслэлт гэж юу вэ?

Эрэгтэй эмэгтэй 2 хүний дундаас хүүхэд хэрхэн бий болдог талаар мэдмээр байна уу? Тэгвэл наашаа суугаарай winking

Жирэмслэлтийн хамгийн эхний шат бол эр эм 2 эс нийлэх буюу үр тогтох юм. Үр тогтох нь эрэгтэй, эмэгтэй бэлгэ эрхтэний оролцоотойгоор явагдана. Эдгээр нь тус бүрдээ бэлгийн эсийг боловсруулдаг.

Эр бэлгийн эс буюу сперматозойд нь эрэгтэй хүний төмсөгт боловсордог бөгөөд олон саяаараа боловсорч байдаг, хөдлөж явж чаддаг эс юм. Нарийхан сүүлтэй бөгөөд түүгээрээ залан хөдлөж явдаг. Энэ эр бэлгийн эс нь толгой хэсэгтээ тэр эрэгтэйн генийн мэдээллийг агуулж байдаг. Генийн мэдээлэл гэдэг нь тухайн хүний ямар арьстай, ямар үстэй, ямар нүдтэй гээд бүх мэдээллийг агуулж байна гэсэн үг юм.

 Харин эм бэлгийн гол эрхтэн бол өндгөвч (ovary) юм.

Эмэгтэй бэлгэ эрхтэний зураг.
Vagina-үтрээ, Uterus-умай (сав), Cervix-умайн хүзүү, Fallopian tube-үр дамжуулах хоолой, Ovary-Өндгөвч

Эмэгтэй хүмүүсийн өндгөвчинд шар бие хэмээх эс угаасаа төрөхөөс нь эхлэн байх бөгөөд энэ нь сар бүр нэг нь боловсорч өндгөн эс болж боловсорч байдаг. Өндгөн эс нь эмэгтэйн генийн мэдээллийг агуулдаг. Архи, тамхи зэрэг нь эдгээр эсүүдийг гэмтээж байдаг учир үргүүдэлдэ ч хүргэж болно. Хүн бүрийн эсэргүүцэх чадвар адилгүй учир хэрэв эмэгтэй та тамхи татдаг бол яг одооноос болихыг зөвлөж байна.

Мөн Эрэгтэйн эр бэлгийн эс ч бас элдэв бэлгийн замын халдварт өвчин, архи, тамхи зэргээс болж төмсөгний үүсгэгч эсүүд гэмтсэнээс хөдлөх чадваргүй, сул дорой болох, бүүр устах зэрэг байдлаар үргүйдэл үүсэх эрсдэлтэй байдаг тул эрчүүд маань ч бас архи, тамхинаас хол байгаарай гэж зөвлөмөөр байна.





Сексийн үед эмэгтэй хүний үтрээнд эр хүн үрийн шингэнээ оруулдаг. Нэг удаагийн бэлгийн харьцааны үед үтрээнд ойролцоогоор эрэгтэйн бэлэг эрхтнээс 3-5 мл үрийн шингэн ялгарах ба үүнд 200-500 сая эр бэлгийн эс байдаг. Үтрээнд орсон эр бэлгийн эсүүд сүүлнийхээ тусламжтай хөдлөн эмэгтэйн үтрээнээс умайгаар дамжин үр дамжуулах хоолой(Fallopian tube) хэмээх хэсэгт боловсроод хүлээж байгаа эм бэлгийн эс рүү уралддаг. Ингээд 2-3 цагийн дараа гэхэд хэдэн зуун сая эсээс шалгарсан цөөн эс өндгөн эс дээр очдог. Хэдий урт, хүнд хэцүү зам туулсан ч энэ нь бас л тийм амаргүй. Хүрч очсон олон зуун эр бэлгийн эсүүдээс эм бэлгийн эс зөвхөн нэгийг нь л сонгодог. Энэ бол шинжлэх ухаан ч бүрэн тайлаагүй оньсого мэт гайхамшигт үзэгдэл юм. Нүд ам чихгүй жижиг эс хэрхэн яаж эм бэлгийн эсийг, тэр урт замыг туулан олж очдог, мөн эм бэлгийн эс тэр олон дундаас зөвхөн нэгийг нь хэрхэн яаж, ямар шалгуураар сонгодог нь үнэхээр гайхамшигтай. Монголчуудын хүний амийг олж төрнө гэдэг  нь зүүний үзүүр дээр будаа тогтохын адил гайхамшигтай зүйл хэмээн зүйрлэсэн байдагтай адил зүйл шүү. Гайхамшигтай. Ингээд хамгийн царайлаг, сэргэлэн нэг эр эсийг эм бэлгийн эс сонгож өөрийн дотроо оруулдаг.



Ингээд ээжээсээ тал генийн мэдээлэл (23 дан хромосом) агуулсан өндгөн эс, ааваасаа тал генийн мэдээллийг агуулсан (23 дан хромосм) сперматозойд 2 нэгдсэнээр хүн гэдэг амьтны анхны эх үүсвэр болсон тоосноос жижигхэн ганц эс үүсдэг бөгөөд тэр нь аав ээжээсээ тэнцүү мэдээлэл агуулсан нийт 23 хос буюу 46 хромосом гэгч кодыг агуулсан гайхамшигт нууцлаг эс бөгөөд энэ эс нь өнхрөн явж эмэгтэйн сав(умай)-ны хананд очиж наалдан бэхлэгддэг (үр тогтсоноос 7-10 хоногийн дараа).
Үр тогтсон эс нь өөрөө дотроо хуваагдан 1 эс нь 2 болж, 2 нь 4 болж 4 нь 16 болж хуваагдаж явсаар хүүхэд болдог байна. Гайхамшигтай байгаа биз? Ингээд жирэмслэлт эхлэж ойролцоогоор 9 сар(40 долоо хоног буюу 28 хоногоор 10 сар)-ын дараа хүүхэд төрдөг. Хамгийн сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөр баримжаалан хүүхэд төрөх хугацааг ойролцоогоор тооцоолж болдог. Ингэхдээ сараас 3-ыг хасаад, өдөр дээр 7-г нэмдэг. Жишээ нь: 9 сарын 1-нд сүүлийн сарын тэмдэг ирсэн бол 9-3=6, 1+7=8 буюу төрөх өдөр нь 6 сарын 8-ны орчимд төрнө гэсэн үг. 1 сарын 1 бол 10 сарын 8-нд гэх мэтээр бодож олдог. Амархан байгаа биз дээ big grin


Энэ зураг дээр хүүхэд хэдэн сартайдаа хэр зэрэг томорч байгааг тойм харж болно happy


Энэ үр тогтсон эсийг төрөх хүртэл нь үр хөврөл, ураг гэж нэрлэдэг. Үр хөврөл нь нэг сартайдаа томхон самарын дайтай 1 см урт, 3 сартайдаа 9 см хэртэй 200 гр жинтэй болно. Жирэмсний дунд үеэс хүүхдийн зүрхний цохилт  сонсогдож эхэлнэ. 6 сарын сүүлээр 30 см урт, 600 гр жинтэй болдог.  Ингээд төрөх үедээ 47 см урт, 2500 -аас дээш жинтэй болсон байдаг. Зарим нэгэн шалтгаанаас болж хүүхэд дутуу, болон хожуу төрж болдог.
Жирэмсний явцад хүүхэд бүрэлдэн, эд эрхтэнүүд хөгжиж байдаг бөгөөд энэ үед ямар нэгэн хортой зүйл, гадны хүчтэй үйлчлэл нөлөөлбөл урагт муугаар нөлөөлж гажигтай хүүхэд төрж болох аюултай. Иймээс жирэмсний үед маш болгоомжтой байх, тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Архи, тамхи, кофе г.м зүйлс хэрэглэх нь урагт маш аюултай нөлөө үзүүлж гажигтай, оюуны хомсдолтой хүүхэд ч төрөхөд хүргэж болно.
Энд бас зарим нэг зүйлийг хэлэхгүй өнгөрөхгүй байж болохгүй мэт санагдлаа. Зарим нэгэн өрхийн эмч нар нь маш хайнга байдаг бөгөөд, хяналтыг их муу хийдэг. Жишээ нь гэхэд манай нэг найз ярьж байсан юм, даралтыг нь үзээгүй, ургийн зүрхний цохилтыг чагнаагүй байж картан дээр зохиогоод биччихсэн байсан гэж. Тэгэхээр бас тийм эмч нар байдгийг битгий мартаарай.
Жирэмсэн үед, эмчийн зөвшөөрөлгүй янз бүрийн эм хэрэглэх, рентген зураг авхуулах гээд аюултай зүйлс зөндөө бий. Харин ЭХО буюу хэт авиан оношлогоо нь аюулгүй бөгөөд хяналтынхаа хугацаанд энэ шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй шүү.

За тэгээд жирэмслэлтээс сэргийлэх аргууд болон, жирэмсний үед анхаарах зүйлс гээд цааш нь үргэлжлүүлж бичих болноо. Асуух зүйл байвал асуугаарай big grin Бас энэ талаар сайн мэдэх хүмүүс байвал энэ блогийг хамтарч бичих болон, зөвлөгөө саналаа өгч туслаж дэмжиж байгаарай! big grin

Холбогдох нийтлэлүүд:

бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2008-6-28 өдөр 06:22
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (117) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Өмнөх сэтгэгдлүүдийг уншаад үз. Хариулт чинь байгаа.
Бичсэн: Зочин 10:04, 2017-8-29 | Холбоос | |


Sn bnuu nz banditgaa biynii ym irsn bhda unttsiimldaa jiremsn boloh magdlltai yu? Uuln gadna tawisiimaa
Бичсэн: Зочин 04:48, 2017-8-28 | Холбоос | |


Эмний талаар уншиж судалж үзлээ. Яг нарийн тогтоогдсон зүйл бол байхгүй юм байна. Тэгэхээр заавал эр бэлгийн эсэд нөлөөлсөн байх албагүй. Тиймээс нэгэнт жирэмсэн болсон бол бас хяналтанд тээсэн ч болох байх. Мөн цагаан эсийн өвчин нь ч удам дамжих боломжтой. Тиймээс яг мэргэжлийн Удамшлын эмчээс зөвлөгөө авахыг зөвлөе. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу хуучнаар Эх нялхсын эмнэлэг дээр жирэмсэн үед ургийн гажгийг хянаж илрүүлэх болон, удамшлын нарийн мэргэжлийн эмч нар байдаг тул очиж уулзаад зөвлөгөө аваарай.
Бичсэн: xvv 03:19, 2017-5-14 | Холбоос | |


Sain bn uu? Nadd tohioldood bga asuudal ih hund uchiraas unshaad yamar negen tus bolhuits medeelel bval zaaval hariu bicheerei. Bi jiremsleed 4n doloo honog hurch bn. Nadd tulgamdaad bga asuudal ni nz zaluu mn sistemiin uvchin buyu (Multiple sclerosis) tsagaan es ni busad esee daranguildag uvchtei ene ni mongol btguai delhiid hovor uvchnii toond ordog uvchin buguud ene uvchnii ulmaas todorhoi hugatsaand haraagui boloh , ue much ni medeegui boloh gh met hunderluud gardag buguud AUBAGIO 14mg geh Germane ulsad uildverlegddeg Mongol ulsiin emiin burtgeld burtgegdeegui emiig uudag. Gol asuudal ni ene emiig hereglej bh uedee huuhedtei bolohiig horgilson bga um getel nz zaluu maani belgiin havitald orsnoos hoish buyu sar hagasiin hugatsaand ene horigloh zaaltnii talaar negch am neegeeguin deer hamgaalalt ogt heregleegui yavdal. Bi ene emiig uuj bh ued uneheer yag huuhed teej boloh bolohgui esehiig medmeer bn. Bi tuuniig gadaadruu uzuulsen emnelegruugee mail bichej lavlahiig guisan bolovch uneheer bichsen bicheeguig ni medeh um alga.
Бичсэн: Зочин 02:22, 2017-5-14 | Холбоос | |


Жирэмслээгүй байх. Ер нь биений юмтай ойрхон бол жирэмслэх магадлал их бага байдаг. Дээр нь биений юм чинь бас ирсэн тул жирэмслээгүй байх магадлал өндөр. Шинж тэмдгүүд нь санаа дагаад илэрч байж болох юм. Бас тестээр сөрөг гарч байгааг болохоор жирэмслээгүй байх гэж бодож байна. Бүр эргэлзэж байвал эмэгтэйчүүдийн эмчид хандаад үз. Хэдэн удаа секс хийх, дур тавих зэрэг нь жирэмслэхэд огт хамаагүй.
Бичсэн: xvv 04:36, 2017-3-6 | Холбоос | |


mini bienii ym ired duussani margash n hariltsaand orson ym tgd brag 4 udaa hiisen bha. tgd 7 hnogiin dra testeer vzsen chin sorog garsan. bienii ym 2sarin6nd duussad 7nd hariltsaand orson ym tgd 2sarin 25nd ym maani hvred irsen. tgd duushar n testeer vzsen bs l sorog bn yah estoi we. jiremsni shinj temdegvvd ilreed bga ym shig bhiin tegsn mortloo sorog grad
Бичсэн: Зочин 06:54, 2017-3-5 | Холбоос | |


Хамгаалттай хиисни дараа хамгаалтгү дахиж хийгэд тэгэд гадна тависан лдаа жирэмслэх магадлал байгаа юу туслаач
Бичсэн: Зочин 07:25, 2017-2-25 | Холбоос | |


Бичсэн: xvv 03:57, 2017-2-4 | Холбоос | |


jirmesen eseh ni tester heden honogt gardgiin mon anhnii shinj temseg ni hezee medregdhiin bol
Бичсэн: Зочин 07:17, 2017-2-3 | Холбоос | |


Биеийн юмтай ойрхон жирэмслэх магадлал маш бага уг нь. Гэхдээ 2 зураас гарч байгаа бол бүдэг тод нь хамаагүй жирэмсэн болсон байх магадлалтай. Мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.
Бичсэн: xvv 05:21, 2017-2-3 | Холбоос | |


pls
bieiin ym duusaad 1,2 hongiin daraa jirmesleh magadlal her baidag ve?heden honogt testeer garah ve
Бичсэн: dama 02:06, 2017-2-3 | Холбоос | |


хариу заавал гуйж бна
sain bnuu bieiin ym irj bh uide belgiin hariltsaand orchison ymaa tegeed onoodor tester shalgasan shin 1tod neg ni budegduu haragdaj bna sanaa dagaad ch ter ymuu beg zuraas ni budeg haragdaad tester heden honogt gardgiin naidvartai ym uu
Бичсэн: Зочин 01:42, 2017-2-3 | Холбоос | |


Жирэмсэн болоогүй байх. Гэхдээ бас заримдаа жирэмсэн болсон ч бага хэмжээтэй биеийн юм ирж болдог гэдэг байх шүү. Тэгэхээр ямар ч гэсэн тестээр үзэж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсан нь дээр байх.
Бичсэн: xvv 07:47, 2017-2-1 | Холбоос | |


Sn bn uu bi 12sard anh hvntei untchihsan yum ldaa tgeed yag hiiseniii daraa bieniii yum maani irsen yumaa tgeed ene sariin bieniii yum maani irdgviee ene yugsen vg we tuslaach
Бичсэн: Зочин 12:08, 2017-2-1 | Холбоос | |


Дур тавилт жирэмслэлттэй хамааралгүй ээ.
Бичсэн: Алмас 08:48, 2017-1-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.

idiomatic-dormant
idiomatic-dormant