Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Тоглоом зөвхөн зугаа биш

Таны сонгосон тоглоом хүүхдийн чинь оюуны хөгжилд хамгийн ихээр нөлөөлдөг. 0-6 сард нялх хүүхдэд бүх зүйл тоглоом мэт харагддаг тул энэ насанд нүд алаглам эрээн мяраан тоглоом авч өгөх хэрэггүй. Ер нь тоглоомын шаардлагагүй үе гэж болно. Үүнээс арай томрохоор нь жижиг зөөлөн тоглоом авч өгөөрэй. Хүүхдийн арьсыг гэмтээхгүй, сайн чанарын материалаар хийсэн тоглоом сонгоорой.

Хүүхдийг тань хүрээлж буй өнгийг анхаар. Хэдий чинээ олон өнгө байна, хүүхдийн танин мэдэхүй төдий чинээ илүү сайн хөгжинө гэсэн үг. Багадаа ямар нэгэн өнгө хараагүй хүүхэд хожим нь амьдралд бага мэдрэмжтэй болох нь тогтоогджээ. Тиймээс хүүхдэд янз бүрийн хэлбэртэй, олон өнгийн нүдэнд тусахуйц тоглоом авч өгөөрэй.
Бас орных нь  ард олон өнгийн, гоёмсог бяцхан аравч хивс хадаж болно. Ой хүрээд хүүхэд өнгө ялгаж, тоглоомын зориулалтыг мэдэрч эхэлдэг.

Хоёроос гурван наснаас эмэгтэй хүүхэд сав суулга, хувцас сонирхож эхэлдэг бол эрэгтэй хүүхэд текник багаж, хэрэгслийг эрхэмлэдэг байна. Таваас долоон насанд хүүхдийн тоглоом тоглох арга хэлбэр улам янз бүр болж нарийсах нь бий. Бага сургуульд хүүхдийн тоглоомын хэлбэр хүүхэлдэйн кино, үлгэрийн баатар болон хувирдаг аж. Хүүхдийн тоглоом зөвхөн эерэг сэтгэгдэл төрүүлж байх ёстой. Бага насны хүүхдэд айдас хүйдэс төрүүлэхүйц элдэв марзан хэлбэр маягийн тоглоом авч өгөх хэрэггүй. Аливаа сөрөг үйлчлэл хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж хожим нь илрэх боломжтой.Тоглоом зөвхөн зугаа төдийгүй хүмүүжлийн асар их ач холбогдолтойг санаарай.


бичсэн: gereltuya | төрөл: Хүмүүжил 2008-10-16 өдөр 09:10
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл
Стандартын шаардлага хангаагүй, чанаргүй тоглоом маш их болсон гэнэ. Өчигдөр мэдээгээр Хятад өөрийн тоглоомын үйлдвэрийнхээ талыг чанаргүй байгаа тул хаалаа гэж байсан... Нөгөө чанаргүй тоглоомнуудаа одоо хааш нь далд оруулах бол... Ер нь манай улсад Хятадаас орж ирж байгаа тоглоомнууд бол тэгээл бөөн дутуу боловсруулсан материалтай, хортой зүйлс байгаа дөө.. Ер нь тэгээд шагай, модон болоод оньсон тоглоом, чулуу энэ тэрээр хүүхдээ тоглуулсан нь өлзийтэй юм шиг байна даа...
Бичсэн: xvv 01:14, 2008-10-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.

idiomatic-dormant
idiomatic-dormant