Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Хүүхдийн шүд хамгийн чухал, сайн угаагаарай

"Хайр нь дотроо хал нь гаднаа" гэж үнэхээр үнэн үг юм аа. За хал энэ тэр гэж нэрлэх нь ч юу юм бэ. Ямартай ч эцэг эхчүүд маань хүүхдээ хайрлаж энхрийлж байна гээд "чихэр" жимс ихээр өгдөг нь тэднийг эсрэгээр бүүр "аймшигтай хордуулж" буй хэрэг болдог юм байна. Хэн ч хүүхдэд ээ хор өгье гэж боддоггүй л дээ. Ямартай ч та аль болох цаг гаргаад энэ нийтлэлийг маань уншаарай.

Саяхан дүүгийн маань 2 настай охин шүд нь өвдөөд эмнэлэгт үзүүлсэн юм. Хэдийгээр битгий чихэр өг гэж хэлж, тайлбарлаж байсан ч нууж хааж зэмлүүлээд өгөөд байдаг байсны хор нь гарлаа. Уг нь угаагаад л байгаа харагддаг байлаа. Би ч гэж би тэр бүр үзэж анхаарахгүй явсан, бас олигтой шүд угаах талаар нь зааж зөвлөөгүй, өөрөө ч сайн уншиж мэдээгүй явжээ. Гэтэл нэг өдөр л шөнө унтуулахгүй хонов. Гэтэл шүд нь маш олон газар цоорч "хорхой идээд" өвдөөд нэлээд их эмчилгээ хэд хоног хийлгэв. Дөнгөж хоёрхон настай тэр жаахан амьтныг зүгээр л аав ээж, эмээ өвөө нар нь л тэгж зовоосон гээд бод доо!

"Амттан идээд араанд шингэхгүй", "Бурмаар тэжээхээр урмаар тэжээ" гэж өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлчихээгүй л юм байна гэдгийг орой руугаа ортол ухаараад л сууж байна. Хэрвээ жаахан удаад шүд нь идээлж бохирдсон бол идээ цусанд нь ороод шүднээс хэдхэн сантиметрийн дээр байрлах тархи руу ороод бүүр үхэлд ч хүргэж болох... Өвдөөд өнгөрлөө гэхэд ч оюуны чадавх нь суларч бүүр мангуу ч болж болох байж үнэхээр аймар...

Бас шүдний өвчин нь  ханиад хүрэх, хоолой өвдөхөд нянгууд цугларан өсөхөд нэмэр болдог. Бидний олонх нь мэдэх "Ангина" буюу гүйлсэн булчирхайн үрэвслийг үүсгэхэд нэлээдгүй хувь нэмэр оруулдаг байна. "ангина зүрхэнд нь орсон, ангина бөөрөнд нь орсон, ангина үе мөчинд нь орсон" гээд маш хүнд өвчнөөр шаналан, насанд ч хүрч чадалгүй өнгөрөх, дөнгөж ид хийж бүтээх залуу зандан насандаа хорвоогоос халин одох нь цөөнгүй сонсогддог. Гэтэл үүнд нөгөө л чихэр дайсны үүрэг ч байхыг үгүйсгэхгүй юм.

Бас хүүхдийн сүүн шүд авахуулсан, хорхой идсэн бол байнгын шүд ургахдаа далий ургах, наана цаана ургах зэргээр эмгэг байдлаар ургаж, бүр эрүү, нүүрэнд нь ч өөрчлөлт орж гоо сайхан нь алдагддаг.

Тэгэхээр одоо бас хүүхдийн баяр ч дөхөж байна. Ер нь хүүхдийг 5-6 нас хүрч өөрөө заасны дагуу сайн шүдээ угаадаг болох хүртэл нь огт чихэр, школад идүүлэхгүй байх дээр юм гэж хувьдаа боддог. Том болоод хангалттай л идэх учир. Эгчийн маань том охин 5 нас хүртлээ огт чихэр гэж юу байдгийг ч мэддэггүй, иддэггүй өссөн. Анхнаасаа л өгөөгүй бол хүүхэд нэхээд идээд байдаггүй л юм билээ. Гадаад дотоодын янз бүрийн химийн бодисоор хийсэн чихэр, школад, баталгаатай бус жимс жимсгэнэ өгч хүүхдээ хордуулахын оронд Монгол үйлдвэрийнхээ сүү, цагаа идээг (цаасан ууттай, хужаагаас орж ирж Монголд найруулдаг хуурай сүүнүүд биш шүү!) ер нь бохир заваан гэгддэг ч элдэв химийн бодис холиогүй дотоодын хүнсээ хүүхдэд ээ өгч байгаарай. 2 наснаас дээш хүүхдэд бол зөгийн бал жимсний чанамал, чацарганы шүүс зэрэг бас өгч болно. Мөн чихэргүй тараг идүүлээд сургачихвал их зүгээр дээ. За тэгээд хамгийн чухал хэсэг рүүгээ оръё.

Хүүхдийн амыг нь багаас нь тогтмол угааж хэвшээрэй.
  • Хүүхдийг ер нь анхны шүд нь гарснаас эхлээд л тохирсон нярай хүүхдийн жижиг, зөөлөн үстэй сойзоор шүдийг нь угааж өгч байх хэрэгтэй. Сүүн шүд маань өөрөө маш хурдан гэмтдэг эмзэг байдаг учир.
  • Хүүхдийн шүдийг өдөрт 2-оос цөөнгүй удаа, хоол идсэнийх нь дараа угааж, мөн унтахын өмнө заавал угаалгаж байх хэрэгтэй.
  • Хүүхэд унтахын өмнө шингэн зүйл уухыг хүсвэл зөвхөн буцалсан ус л өгөөрэй. Сүү болон бусад шүүс уух зүйлс нь шүдийг гэмтээх нөхцлийг бүрдүүлж болдог.
  • Мөн хүүхдийн шүдийг зөвхөн хүүхдэд зориулсан тусгай оо (флорид агуулсан бол сайн) хэрэглэж угаагаарай. Том хүний оогоор угааж болохгүй шүү.
  • Шүдийг 1 удаа угаахдаа 2 минутаас доошгүй хугацаа зарцуулан шүдний бүх гадаргыг мөн хэлийг оогүй сойзоор урагш чиглэлд зөөлөн угаах хэрэгтэй.
  • Ингэхдээ хүүхэд хөдөлгөөнтэй, сайн угаалгахгүй бол өөрөө бохирч суугаад хүүхдийг дээш харуулж өвдөг дээрээ толгойг тавин хэвтүүлэн угааж болдог. Зураг дээрхтэй төстэй байдлаар. Шүдийг тогтмол угааж хэвшүүлэх нь хүүхдийн хүмүүжилд ч бас сайн нөлөө үзүүлдэг.
  • Хүүхдийн сойзыг 3-4 сар тутамд заавал сольж байх хэрэгтэй.
  • 4-5 наснаас нь л өөрөөр нь угаалгах дадлага хийлгэж сойзыг нь бариулж өөрөөр нь хийлгэх хэрэгтэй. Гэхдээ түүний өмнө, эсвэл дараа нь эх, эцэг асрамжлагч нь шүдийг сайтар угааж өгөх хэрэгтэй. Хүүхдийг 6-8 нас хүрч өөрөө шүдээ сайн угааж чаддаг болох хүртэл нь эцэг нь эх нь заавал шүдийг нь угааж өгөх хэрэгтэй байдаг. Үүнээс хойш хүүхдэд зөв угаахыг сайтар зааж өгч өөрөөр нь угаалгана. Харин унтахын өмнө угаахад нь сайтар хянаж угаалгаж, угааснаас хойш юм идүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
  • Хүүхдийн шүдийг тогтмол ажиглаж байх хэрэгтэй. Хэрвээ шүдэн дээр ямар нэгэн хар, бор өөрийн өнгийн зүйл ажиглагдвал яаралтай шүдний эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Мөн 6 сар тутамд урьдчилан сэргийлж үзүүлэн зөвлөгөө авч байвал сайн.
  • Өдөр тутам хийдэг маш энгийн зүйл боловч маш олон зүйлээс хүүхдийг хамгаалж чадах хамгийн чухал зүйл юм шүү.
  • Мөн бохь, ирис, шүдэнд наалддаг чихэр бохийг огт хүүхдэд өгөхгүй байх хэрэгтэй. Энэ бол шүдний жинхэнэ дайсан. Учир нь хүүхдийн шүдний паалан эмзэг бөгөөд эдгээр нь пааланг наалдуулж авч шууд гэмтээдэг юм шүү.
Би мэргэжлийн шүдний эмч биш боловч интернетээс зарим мэдээлэл цуглуулан та бүхэнд хүргэж байна. Шүдийг хэрхэн угаах зааварчилгаа болон бусад зүйлсийн талаар сонирхвол асууж болно. Мөн мэргэжлийн шүдний эмчид хүүхдээ үзүүлэн заалгаж авсан ч болох юм.

бичсэн: xvv | төрөл: Эрүүл мэнд 2010-5-28 өдөр 10:42
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сайн мэдэхгүй байна. Шүдний эмчид үзүүлээд зөвлөгөө авсан нь дээр байх аа.
Бичсэн: xvv 05:04, 2016-3-4 | Холбоос | |


манай хүүхдийн шүд харлачихсан манай ээж болохоор антибиотикийн хордлого гэхийн ямар арга хэмжээ авах вэ одоо ой 9 сартай
Бичсэн: халиун (зочин) 04:53, 2016-3-4 | Холбоос | |


би хүүхэддээ чихэр өгдөггүй манай хүүхдүүд ч нээх тоодоггүй аарууланд дуртай,хүүхдүүд маань ч 2, 4,5 настай шүд нь хорхойгүй гэтэл манай нөхрийн гэрийнхэн баяр болохоор л чипс,чихэр байнга өгнө дургүй байдгийг мэдсээр байж атгаад карманд нь хийчихнэ,манайхны баяр ихийг хэлэх үү, ялангуяа хүүхдийн баяр, шинэ жил,цагаан сар гэх мэт баяруудын дараа гэрээр чихэр нэртэй хамгийн хямд хор чипсээр дүүрэх юм авах дургүйгээ илэрхийлэхээр огт тоохгүй нөхрийг очих үеэр тогтмол өгч явуулна, хадам ээж бүр үүдэндээ хадгалж,хөлдөөж байгаад өгөөд явуулсан бэлгийг нь хаячихдаг болсон
Бичсэн: Зочин 02:09, 2016-1-22 | Холбоос | |


@Ариука: Сая л харлаа уучлаарай. 7 шүд асуудалгүй дээ. Үүнийг хараарай.

1447825899

@мама: Шүд хавирах шалтгаан ихэвчлэн мэдрэлтэй холбоотой байдаг. Их хавираад байвал 1-рт зурагт, компьютер, гар утас зэрэг электрон зүйл үзэх хугацаанд нь анхаарна уу. Өдөртөө 30 минутаас илүүгүй бага багаар л үзүүлж болно. Ер нь бол бараг үзүүлэхгүй байх нь дээр. Мөн 2-рт цагаан хорхойтой хүүхэд бас шүдээ хавирдаг. Тиймээс бөгсөө маажих, бөгс орчимд маажсан мөр байгаа эсэх, турах, нүдний доогуур хөхрөх, арьс цахлайтаж хуурайших зэрэг шинжүүдийг ажиглаарай. Цагаан хорхой байж мэднэ. Мөн мэдрэлийн эмчид үзүүлээд зөвлөгөө авч болно. Заримдаа хэвийн үед ч хүүхэд шүд хавирах тохиолдол байдаг. Тархины хөгжлийн зарим үед янз бүрийн тайлбарлах боломжгүй зүйлс илрээд удалгүй аяндаа больдог тийм үзэгдлүүд бас байж болдог. Хэсэгтээ ажиглаж, хүлээж бас болно.
Бичсэн: xvv 01:55, 2015-11-18 | Холбоос | |


манай хүү одоо 1 настай дээд талын шүд нь эхэлж гарсан одоо 4 шүдтэй орой унтахдаа шүдээ хавираад байхымаа.энэ насны хүүхдэд ажиглагддаг үзэгдэл үү?
Бичсэн: мама (зочин) 01:39, 2015-11-18 | Холбоос | |


манай хүүхэд одоо 1 нас 2 сартай шүд нь одоо болтол 7хон бгд байхиймаа юу хэрэгтэй юм бол зөвлөөч
Бичсэн: ариука (зочин) 11:13, 2015-2-3 | Холбоос | |


hi
bayarlalaa ystoi heregtei medeelel bna
Бичсэн: ahinaa 12:57, 2012-6-23 | Холбоос | |


Шүдний эмчээс бас зөвлөгөө аваарай. Их антибиотик энэ тэр эм хэрэглэдэг хүүхдүүдэд бас тэгэх тал байдаг. Тараг сайн идүүлж байгаарай.
Бичсэн: xvv 02:01, 2011-6-27 | Холбоос | |


hi
Manai xvv barag chixer iddeggvi, idsen ch amandaa xiiged tud udalgvi gargaad xaydag. gewch say vvden 2 shvd n dunduuraa xugarchixsan. Paalangvi bolood. Kaltsi dutagdsaniix l bx lda, vnendee aimaar uruwdmuur. Busad shv n ch gsn palangvi. Ern yaaxaaraa iim bolood bgag estoi oilgoxgvi um.
Бичсэн: buyandelger (зочин) 03:16, 2011-6-23 | Холбоос | |


Идэж ууж байгаа хоол унднаасаа, эрдэс болон бусад зүйлсээс ч болж байхыг үгүйсгэхгүй. Яг цоороогүй бол айх зүйл бас гайгүй байх. Ямар ч гэсэн олон төрлийн хоол унд идүүлээрэй. Бусад хоол, витамин нэмэгдэл өгдөг бол түүнийгээ эмчид үзүүлж дахин зөвлөгөө аваарай. Илүүдэж байж бас болох талтай.
Бас шүдний эмчдээ үзүүлж зөвлөгөө аваарай. Шууд энэ интернетийн цаанаас эмчилгээ заана ч гэж юу байх вэ. Ер нь интернет дээр хэн нэгэн зөвлөлөө гээд дагаж угаасаа болохгүй шүү дээ. Ямартай ч сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Асуух, мөн зүгээр хэлэлцэж ярилцах зүйл байвал чөлөөтэй бичээрэй. баярлах
Бичсэн: xvv 10:12, 2010-11-8 | Холбоос | |


zugeer l yum
hi all. bi huuhdee shudiig n hairlaad chiher undaa ih baga ogdog tegeed oi garangaas n ehleed ugaagad bsan chin manai huuhdii urd uden shud n sharlachihsan yuniih yum bol? bi bur gaiuhaad bnaa
Бичсэн: zaya (зочин) 04:22, 2010-11-8 | Холбоос | |


их хэрэгтэй сэдэв байна. Манайхан дандаа кола энэ тэрээр угжина. Би хүүхэдтэй болвол ч...
Бичсэн: dadido 12:55, 2010-10-2 | Холбоос | |


Үүнийг бичсэний дараа нэг зүйл уншсан юм байна. 1997 онд АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар 6 жижиг цайны халбага орчим сахар л хүүхдийн дархлалыг 25% бууруулдаг болох нь тогтоогдсон гэсэн. Хатуу чихэр бол тэр чигээрээ сахар. Хүүхэд өдөрт 6 ширхэг ийм чихэр идэхэд л дархлал нь 1/4 дахин буурдаг. Тэгэхээр ханиад томуу ер нь ямар ч өвчинд өртөмхий болно гэсэн үг. Өвөг дээдэс маань Амттанд бүү автуул Өнгөнд бүү шунуул гэж зүгээр нэг хэлдэггүй л байсан байгаа юм...
Удахгүй энэ талаар, блогтоо нэлээн юм оруулах санаатай байгаа... Он гаргаад энэ блог эргэн амьлах байх хэхэ баярлах
Бичсэн: xvv 11:29, 2010-10-1 | Холбоос | |


tiim shuu ug ni huuhduudee bagaas ni shud-g ni ugaalgaad surgachihval amar yum shigee mongolchuudiin niitleg dur turh ni huuhdee chiher ih ugdugt baigaam bas shudend ni anhaardaggui buur tom bolsoniih ni daraa shud-g ni anzaardiin ug ni baga deer ni gajig ntr baival yanzluulchihval amar shuu dee ирмэх
Бичсэн: Casper 03:15, 2010-10-1 | Холбоос | |


hi
bayrallaa
Бичсэн: zaya (зочин) 02:06, 2010-8-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.

idiomatic-dormant
idiomatic-dormant