Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Бүгүнүтэйд зориулсан үг...


Хайртай хүүдээ зориулж аав нь В.Левинитон Лариедийн "Эцэг нүглээ наминчилсан нь" гэх энэ зохиолыг уншиж өгмөөр санагдлаа. Гэхдээ үнэндээ хүү чамдаа уншихаас гадна өөртөө бодол тээж уншмаар санагдсан юм шүү. Учир нь би чамдаа яг л энэ эцэг шиг ширүүн дориун хандаж, юм л бол үглэж яншин, жаахан чамаагаа том хүн шиг санан, ихийг шаарддаг байжээ.

Эцэг нүглээ наминчилсан нь: ...сонс хүү минь! Хөлс чийхарсан духанд чинь зөөлөн сэвлэг чинь наалдан, гараа дэрлэн унтах энэ л мөчид би чамтайгаа ярихаар шийдэн өрөөнд чинь сэмхэн орж ирээд байна. Хэдхэн хормын өмнө өрөөндөө сонин уншиж сууснаа чинийхээ өмнө буруутай болохоо би мэдэрлээ. Ингээд аавын тань сэтгэл тавгүйтэн чамруугаа ирлээ. Аав нь чамтай ширүүн дориун харьцдаг байснаа ойлголоо. Сургуульдаа яаран нүүрээ дутуу арчсаны чинь төлөө чамайгаа загинан зүхдэг байлаа. Гутлаа цэврэлсэнгүй гэж чамруугаа зандрана. Шалан дээр ямар нэгэн юм унагахад чинь тэсч чадахгүй уурлан хашхична.

Өглөөний цайн дээр ч үглэж зандрах шалтаг аяндаа олдоно. Цайгаа асгачихна. Хоолоо хэтэрхий түргэн иднэ. Ширээгээ тохойлдож сууна. Талхандаа хэтэрхий их крем түрхчихнэ. Намайг ажил руугаа яарч байхад сургууль руугаа орохоор явахдаа эргэж харан "Баяртай аав аа" гэж гараа даллахад чинь ч "Цэх яваач" гэж хөмсөг зангидна.

Үдэш энэ бүхэн дахиад л давтагдана. Орой гэртээ оройтон ирэнгүйтээ л хаа нэгтэй чамайг тоос шороотой холилдон өнхөрч яваа болов уу гэж харуулдана. Оймс чинь цоорчихсоныг харангуутаа л "Хэрэв чи өөрөө оймсоо худалдаж авдаг бол хэдийгээр оймс ч гэсэн ямар үнэтэй байдгийг мэдэх болно оо гайгүй" хэмээн зандарч, хөөж тууж, нөхдийн чинь өмнө чамайг эвгүй байдалд оруулна...

Тэгээд компьютерийнхээ ард юм бичээд сууж байхад чи минь гомдсон, айж эмээсэн байдалтай хажууд минь ирдэгсэн. Харин тэгэхэд би бас л тэвчээргүй зан гарган "Юм хийлгэхгүй юу гэж саад хийгээд байгаа юм бэ?" хэмээн гараа занган хашхирахад чи минь хаалганы дэргэд яах учираа олохгүй бүлтгэнэн зогсч билээ. "Юу хэрэгтэй юм бэ чамд" гэж намайг үргэлжлүүлэн зандрахад чи минь над руу үсрэн гүйж ирээд булбурай гараараа хүзүүдэн авч яаж ч муухай аашилсан үл хувирах хайрын тийм сэтгэлээр намайг чанга тэврэн үнсэж билээ. Тэгээд чинийхээ өрөө рүүгээ гүйн орох турьхан хөлийн чинь чимээг сонсож хоцров. Чухамдаа хүү минь, яг үүний дараа миний дотор харанхуйлан бичиж байсан зүйлээ өөрийн эрхгүй орхин бодолд автсан юм.

Үглээ өөнтөгч муу зуршил маань намайг юунд хүргэв. Чамд хайргүйдээ биш, харин балчир бага чамаасаа хэтэрхий ихийг шаардаж байсны уршиг л энэ. Балчирхан чамайгаа өөр шигээ санаж бодож явж дээ! Чи минь хичнээн ариухан сайхан сэтгэлтэй гээч. Зүрх сэтгэл чинь нар л гэсэн үг. Унтахынхаа өмнө над дээр гүйж орж ирээд, намайг үнсэхэд чинь би үүнийг мэдэрсэн юм. Энэ л хамгийн гол зүйл. Тэгээд энэ харахуйд чинийхээ дэргэд ирж, өвдөг сөхрөн уйчлал гуйж сууна. Энэ бол аргаа барсан хүний л хийх ажил. Гэхдээ энэ бүхнийг чамд хүн болгож ярьсаныг чи минь одоохондоо ойлгохгүй биз ээ. Ингээд би маргааш өглөөнөөс эхлэн жаргал зовлон бүхнийг чинь үнэн сэтгэлээр хуваалцсан жинхэнэ эцэг чинь байх болно.

Чамайг том хүн шиг үздэг байлаа шүү дээ. Гэтэл хөнжилдөө атиран хэвтэж байгаа чамайгаа одоо харахад үнэндээ нялх амьтан байна шүү дээ. Би чамаасаа хэтэрхий ихийг, арай дэндүү ихийг шаардаж байж дээ үр минь...

 2004.07.25

Tji...


бичсэн: Tji | төрөл: Аавуудад 2007-5-4 өдөр 04:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



yg ene bna
manai huu ene jil 4hurch bgaa ym..
huugee bi ooroo osgooguie...
huugee toruuleed 3 sartaid ni emeed ni orhij yavaad 3 hurch baihad ni oor deeree avsan ym...
minii medleg uneheer ih dutagdaad shantarch bna aa...
anh huugee oor deer avsanaas hoish dandaa ugeer ni baidag bailaa...
yadaj baihad zoruud...
ugeer ni baihgui bol emeegee sanaad bna geed uilah gej aisandaa bas oortoo dasgah sain arga gej bodsondoo tegdeg bailaa...
ugeer ni baigaad bsan chin buur tas zoruud bolood,setgeld taarah ym gej er ni bhgui bolsondoo...
tavilag oorchilloo nadad taalagdahgui bna,ene mashinuudiig ene zamaar yavuulmaargui bna geed l...
hichneen tailbaraad helsen ch ter odorjingoo uglej yrina oroi orondoo orood zuulehdee hurtel bi teguulmeergui bna geed l...
bi buruu humuujileed bna uu esvel ugaasaa huuhediin iim zoruudledeg nas bdag ym bol uu geed neg heseg tolgoigoo gashilgaj guitslee...
udalgui huuhedee zagnadag bolloo...
tehdee dandaa bish ehleed tailbarlaj helne 2,3,4udaa tegeed zoruuleed baih ym zagnana...
ovoo davs hujir ni taarsan uu yasan zoruudleh ni bagassan...
tehdee bi uchiriig ni olsoon..
neg udaa hool ideed suuj bgaad bi sanaandgui tsaigaa asgachihlaa huu harchihaad ta tsaigaa asgachihlaa ,yagaad asgav,archih uu geed l shalgaaj garlaa..
yu ve geheer BI beer ih turgen zantai er ni bol alivaad nimbai handaj oogui baihiig hicheedeg,nohortoo er ni bol shaardlaga ih tavidag,ih uglehgui ch taalagdahgui ym garval dotroo ih boddog,huniig ih shuumjledeg,alivaad 100% setgel hangaluun baij chaddaggui HUN ajee...
tiimees huudee tegj l handaad bsan bolhoor minii huugiin zan chanar oorchlogdood bsan ym shig baigaa ym...baisan ym shig bna ch bish bi buur huugiihee hel yria dohio zangaa ni buur yg nad shig bolsoniig anzaarsan ym...
teheer ni er ni huuhed osgono gedeg chin mash ih tevcheer shaardagdag ym bna..
huuhdiig tanij medeh,joohon geltgui hundelj haritsah heregtei ym bna
Бичсэн: bibi (зочин) 09:27, 2009-3-28 | Холбоос | |


Зочинд: Үүрдийн үргэлжийн юм гэж байдаггүй. Хоёр хүүхэд гэдэг өөртөө авч үлдэх хамгийн том хөрөнгө оруулалт... Одоогоор хэцүү байгаа ч удахгүй бүх зүйл сайхан болж, танай гэр бүл аз жаргалтай урт удаан, хаигийн гол нь элэг бүтэн хамтдаа байгаарай гэж ерөөе...
Бичсэн: gereltuya 12:40, 2009-3-8 | Холбоос | |


Өө дажгүй биз дээ. Тэгж байгаад удахгүй гайгүй болчих байхаа happy Монгол хүүхдүүд чинь толгой сайтай. Хүү чинь удахгүй гүйцээд, магадгүй бүр түрүүлнээ winking
Амжилт хүсье! Мартын 8-ы мэнд хүргээд эрүүл энх, сайн сайхан бүхнийг, үргэлж чин сэтгэлээсээ инээмсгэлэл цацруулан алхааж байхыг хүсье!
Бичсэн: xvv 12:35, 2009-3-8 | Холбоос | |


ter tiim shuu
bi ch bas huuhdee yaj humuujuuleh ve gej bodoj yavaa emegtei.hunii gazar 2 huuhed gargaad osgoj torniulna gedeg bas lhetsuu yum yadaj l gadnii huuhduudees huu maani hel yariagaaraa hotsrood baih yum.ohin maani 1 oi garantai ireh jil tsetserlegt ogoh sanaa baina .nohor bid 2 zarimdaa huch hurehgui ye ih garch baina daa.za yahav joohon teseed 1-jiliin daraanaas ineeh ye ireh bailgui dee happy
Бичсэн: Зочин 06:41, 2009-3-8 | Холбоос | |


????????? ??? ????? ??? ???? ????????. ?????? ??????? ????????. ???????? ?????? ??????????????? ???? ???? ????? ??????? ?????? ??? ????? ??????? ??????? ? ?? ??? ?????? ?? ?????.
???? ???? ???????.
Бичсэн: ketchup 08:29, 2009-1-8 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тэгээд ер нь яамаар ч юм дээ. Би яг дээрх 2 сэтгэгдэл шиг бодолтой хүмүүсийг мэднээ. Тэд нэг нь болохоор намайг хатуурхсаар байгаад ийм аймхай бөөрөнхий хол хөндий болгоцын гээ л нөгөө нь болохоор намайг чанга гараар барьж шахаж байсны хүчинд би өдий зэрэгтэй явна гэнэ. Бүр зарим нь аав ээждээ миний өмнүүр орж хамаг юм хийж эрхлүүлсээр байгаад би одоо хөгшин угжтай жаал болцон одоо хүүхэд бас над шиг болгох гэлээ гээд л. Энэ хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь ёстой нэг хэцүү эд байнаа. Аав минь хэлдэг байсын эрхэлж болноо миний охин ухаантай зөв эрхлэх хэрэгтэй гэж. Ингээд бодхоор эрхлүүлэхдээ ч тэр хатуурхахдаа ч тэр давс хужирыг нь тааруулж гол нь хүүхдийхээ онцлогийг сайн мэдэж тохируулах ёстой юм уу за ёстой бүү мэдээ. Өчнөөн сайхан эцэг эхтэй хог шаарууд байж л байдаг, жинхэнэ аймшигийн орчинд төрж өссөн сайхан улсуудыг тэр гэх вэ. Хүүхдийн биеийг төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш гээд л хэцүү хүүхдүүдтэй аав ээж нар үглээд явдаг шүү дээ хөөрхий. Хүүхдэд бас нэг төрөлхийн ухаан гэж нэг юм бас байх шиг байнаа. Гэхдээ хүүхэд ямар ч бай суурь хүмүүжил ямар хүн болж төлөвшихөд хамгийн гол үүрэг гүйцэтгэх нь зайлшгүй.


Бичсэн: зочин 07:58, 2007-11-2 | Холбоос | |


Сэтгэгдэл
бас хамаагүй хүнийг хорьж, боогдуулах нь хүүхдээ эцэг эхчүүд өөрөөсөө түлхэх, муу юм руу улам сонирхлыг нь татдаг ч байж магадгүй. Юм болгон дээр хорьж цагдаад байж болкүй л байх л даа... Би ч хэт эрх дураараа өссөн болохоор бас жоохон тэвчээргүй, сэтгэлийн тэнхээ муутай байж магадгүйм..
Бичсэн: xvv 04:52, 2007-6-4 | Холбоос | |


Сэтгэгдэл
миний ээж ч гэсэн надад дандаа ингэж ханддаг байсан багадаа их л айж бас гомддог байсан энииг уншсан чинь яг тэр үе санагдчихлаа гэхдээ эцэг эхчүүд хүүхдээ үг дуулж сураг эсвэл, амьдрал гэдэг зүйл зөөлөн биш болохоор хатуужилтай тэвчээртэи байх хэрэгтэйг бүр эсвэл олигтои зүйл /ээжид яг маш гомдсон үед намайг ... байг, .. байх хэрэгтэй гэж бодсондоо л ингэсэн б.х гэж орж ирдэг байсан олон янзиин бодлууд одоо орж ирэхгүи б.а/ санаанд орохгүй байна.Ер нь бол өөрсдиинх нь төлөө л гэж ийм ааш зан гаргадаг яахав хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг үгээр тайлбарлаж болох ч заримдаа хэтэрхии хатуу б.дгииг үгүсгэхгүй. Хүүхэд гэдэг чинь тэр чигээрээ л тайлж уншиж тааж мэдэхиин аргагүй тэгсэн мөртлөө гэнэхэн хайрлахгүй байхиин аргагүй ертөнц! Ийм эрхэм зүйлээ юм бүхнээс л харж хамгаалахийг хүснэ шүү дээ! Яг л хэтэрхий их хайртай байх тусмаа л илүү их гомдоож хатуурхаж чаддаг гэдэг үгний адил. Миний ээж надад тэгэж хатуу хандаж байсны ачаар магадгүй би хийж чадахгүй гэж бодож байсан бүхнээ чадаж, хэцүү зүйлийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй болсон байх л даа!! Бэлтгэлтэй болсон гэх юм уу хажууд нь байхдаа мэддэггүй байсаан харин холдоод удаад ирэхээр загнахыг нь хүртэл санадаг юм байна.


Бичсэн: xvv 12:44, 2007-6-4 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.

idiomatic-dormant
idiomatic-dormant