Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Хүүхдэд хориглоно



Би цэцэрлэгийн эмчээр 4дэх жилээ ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд намар 9-10 сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхэд нийт хүүхдийн  65-70% хүртэл шүдний цоорол өвчлөлтэй байдаг нь үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Ингээд үзлэг  оношлогоо, судалгааны дараагийн арга хэмжээ  бол эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөмж өгч хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион явуулах нь эмч бидний үүрэг билээ.  Үнэндээ эмч хэчнээн зөвлөөд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хайхрахгүй байснаас хүүхдийнхээ эрүүл мэнд, цаашлаад гоо сайханд маш их хохирол учруулж байгааг эцэг эхчүүд анзаардаггүй.. Яагаад орчин үед хүүхдийн шүд дөнгөж 2 нас хүрээд л цоорч эхэлж байна вэ? Шалтгааныг мэдээд та бүхэн анхаарна биз дээ.
Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг Кока кола, фанта, спрайт, пепси  мэтийн хийжүүлсэн ундаа шүдний №1 дайсан. Нотолгоо:
  • Ундааны найрлаганд эрүүл мэндэд маш хортой ортофосфорийн хүчил, кофейн, хинин, хиймэл амт оруулагч, нимбэгийн хүчил, амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч ордог. Кока коланы найрлаганд америкийн индианчуудын мансууруулах уламжлалт бодис болох кока ургамлын ханд агуулагддаг гэнэ. кока ба кофейн нь сул мансууруулах үйлчилгээтэй тул хүнийг хамаарлын байдалд аажмаар оруулж бараг "лонхонд" донтуулдаг тул борлуулалтын хэмжээ тогтмол өссөөр байна. /кофейн нь эрч хүчтэй мэдрэмж өгдөг/
  • Кола уудаг 14 насны охидыг сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг охидтой харьцуулахад тэдний дунд ясны бүтцийн гажуудал, хугаралтын магадлал 5 дахин их байсан байна.
  • Шилтэй коланд хүний шүдийг хийж 7 хонуулахад үлдэгдэлгүй уусч байжээ. өөрөөр хэлбэл колаг уухад шүд ясны кальци угаагдан бөөрөнд чулуу болж үлдэнэ.
  • коланд маш их чихэр агуулагддаг ч бид үүнийг анзаардаггүй. үүний дүнд өөхлөлт,, чихрийн шижин үүсдэг.
  • Шорлог хийх махыг гялгар уутанд хийж Кола нэмээд хонуулахд гялгар уут нь хайлж унахаас гадна мах нь бараг идэгдэж зулгардаг та шалгаад үзэхэд л гайхна. /Кола нь хүчтэй хийжүүлсэн ундаа. Хийн бөмбөлгүүд нь салст дээр ялгаран хүчилтэй хамтран бүгдийг "иддэг"
  • АНУ-гийн ихэнх мужид замын цагдаа нар жижүүрийн машиндаа 2 ширхэг колаг тогтмол авч явдаг. Учир нь осол гарсан тохиолдолд зам дээрх цусыг маш амархан арилгаж болдог гэнэ.
  • Колатай тавганд хэрчим мах хийгээрэй. 2 хоногийн дараа махаа хайгаад ч олохгүй.
  • Машины батарейн зэвийг арилгахын тулд батерей руу кола асгаж болно.
  • Мөн жорлонгийн суултуурын өнгөрийг, мөн хувцасны толбыг арилгахад Колаг ашиглаж болно. За хадуураад колагийн ахуйн хэрэглээнд ямар тустайг бичжээ. Энэ бүхнийг дурдахын учир нь таны ходоод бол эд материал биш, юу ч хамаагүй хийдэг сав биш шүү дээ. Тэнд байдаг хоол боловсруулахад оролцдог хэвийн бактериуд нь Колаг уусны дараа устаж алга болох ба хамгийн гол нь шүд, ясыг бүрдүүлэгч чухал эрдэс болох кальцийг устгаж байдаг нь аюултай юм. Гэтэл их аварга маань хүртэл Колаг сурталчлаад түүнийг нь учир мэдэхгүй балчир хүүхдүүддээ авч өгөөд эрүүл мэндээ сүйтгэж байгаа нь юу гэлтэй ч вэ?. Хийжүүлсэн ундаанд бүр "Ард түмний ундаа" "түмний ундаа" гэж нэр хүртэл өгч цоллоод бэл бэнчин муутай ард түмэндээ зарж байгаа бизнесийн салбарыг буруутгах аргагүй. Хүмүүс хортой хэрэглээгээ орхиход л эрүүл мэндээ хамгаалж чадна. Дашрамд хэлэхэд дунд сургуулийн хүүхдүүдийн завсарлагаанаар хэрэглэдэг хамгийн хямд бөгөөд борлуулт сайтай ундаа MCS жижиг савлагаатай 250 төгрөгөөр зарагддаг. Гэтэл Америкт Кола ба Пепсийг дунд сургуулийн газар худалдахыг хориглох болоод удаж байна.

Холбоотой мэдээллүүд:

бичсэн: Цагаан хараацай | төрөл: Эрүүл мэнд 2011-7-1 өдөр 11:54
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



ёстой үнэнийг бичжээ
болдог бол зарахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй, хүүхэд үүнийг мэдэхгүй эцэг эхчүүд бид л мэдээлэл сайтай байж хүүхдээ хамгаална. Дэмжиж байна, би бизээс зурвас бичнээ.


Шүднээс гадна бусад эрхтнүүдэд ч хортой. Ер нь бол тэр аяараа химийн хор...
Бичсэн: Зочин 12:43, 2011-7-2 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.

idiomatic-dormant
idiomatic-dormant