Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Ханиадны эсрэг хамтдаа

 Байгаль эх маань улирлаа сольж сэрүүн хүйтэн, халуун ээлжлэн болох энэ саруудад ханиад хэмээх дайсан бидний үр хүүхдэд байтугай  аав ээж гэр бүлийг дарлан давардаг билээ. Блогын зарим чийрэг мундаг эрээс авхуулаад, гоо бүсгүйчүүд хүртэл нусгай болчихсон томуу томуу төст ханиаданд бууж өгөөд цагаан туг өргөчихсөн эмийн санруу гүйлдээстэй байх шиг.  Ажил дээр ч адил яахав ийхэв яанаа ийнээ гээд нулимсаа дуслуулан царай алдсан хүмүүс... Ер нь бол томуугийн вирус нь жилээс жилд супер хэлбэрт шилжин аль болох эм танд дийлдэхгүйг хичээн хүний дархлааны тогтолцооны сул байдлыг ашиглаж хүн рүү довтолдог. Хөгшин залуу ялгахгүй дурладаг,  хүүхдэд ялангуяа их дуртай нэг наалдаад авбал хатгалгаа болгохыг зорьдог ийм муухай вирус  байгаам. Эмийн сангуудын орлогын ихэнхийг бүрдүүлдэг эм тангууд нь вирусыг бүрэн устгах биш унтуулан намжааж, манаруулан цохиж унагаагаад биеийн зовиурыг багасган сайжруулдаг бөгөөд хэрвээ сайжралыг олж эхлэнгүүт эмээ уухаа зогсоосноор та вирусын нэг хэсгийг өөрийн биеийн хаа нэг унтуулчихлаа л гэсэн үг.   Дархлаа сулрангуут танруу эргээд л босоод ирнэ шүү дээ. Тэгэхээр эмчийн бичсэн зааврын дагуу хугацаанд нь эмээ уух хэрэгтэй. Дутуу эмчлэхийг хориглох хэрэгтэй болж байгаа биз. Энэ намрын ханиадны гол онцлог бол хэрвээ хүндэрвэл ларенгит буюу хоолой бачууруулах хэлбэрт оруулдаг, хүүхдэд гэдэс өвтгөх гэх мэт бусад дагалдах хам шинжүүд нь зовиур ихтэй, хөхүүлэн ханиалгаж амьсгалын замын үрэвсэлд хүргэж байна.  
За ингээд гол зөвлөгөөндөө ороё. Анагаахын хэллэгээр бус энгийн үгээр тайлбарлана. 
Аливаа өвчнийг туссаны дараа биш өмнө нь урьдчилан сэргийлэх нь чухал юмаа. Миний заах 7 цэгийн дархлаа сайжруулах цэгэн массаж нь биеийн дархлааг нэмэгдүүлдэг интерферон гэдэг бодисыг өөрөөс ялгаруулах үйл ажиллагааг дэмжинэ. Ямар ч хүнд хил хамгаалах цэрэг эрс шиг дархлааны бүтэн арми байдаг. Тэр армиа сэрээж ажилд нь оруулна гэсэн үг. Хүүхдүүддээ заагаад өгчихөөр өөрсдөө хийдэг. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүд маш сайн хийгээд сурчихдаг юм шүү. 

бичсэн: Цагаан хараацай | төрөл: Эрүүл мэнд 2011-9-21 өдөр 10:51
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Үнэхээр гоё блог байна. Амжилт гоё шүү
Бичсэн: Зочин 10:42, 2012-2-7 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.

idiomatic-dormant
idiomatic-dormant