Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Эцэг эхчүүдэд зөвлөмж


"Эрүүл хүүхэд" аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн оношлогоо үзлэг бага насны хүүхдүүдэд эрчимтэй явагдаж байгаа билээ.

Үзлэгээр хамгийн түгээмэл тохиолдож байгаа эмгэгүүдээс болж зарим нэг зөвлөгөөг эцэг эхүүдэд заавал өгмөөр санагдав.

Бага насны хүүхдүүдэд шүдний өвчлөл "аймаар их" байнаа. Цэцэрлэгийн зарим нэг ангийн хүүхдүүдийн 3 хан нь л цоо эрүүл гээд боддоо...  Гэхдээ  энэ удаа шүдний өвчлөлийн талаар ярихгүй

Бага насны хөвгүүдийн дунд фемоз гэж анагаахаар хэлэгдэх хүүхдийн тээрхийн арьс чөлөөтэй шамрахгүй, мөн төмсөг хуухнагт буухгүй байх гэсэн эмгэгүүд нэлээд байв. 

Эцэг эхчүүдээ та хүүтэй бол дараах зөвлөгөөг өгье. Хүүхдийнхээ бэлэг эрхтэнг бяцхан зав гаргаад шалгаарай. 

- Хүүхдийн чинь эрхтэний толгой буюу тээрхийний арьс хойшоо чөлөөтэй шамардаг байх ёстой. Тэр нь шамрахгүй, тээрхийний амсар нь нарийхан төрсөн хүүхэд бас байдаг. Үзлэг оношлогоогоор ийм эмгэгтэй хүүхэд нэлээдгүй байсан. Үүнийг анагаахын хэллэгээр фемоз гэдэг. Хүүхэд хоёр нас хүртлээ фемозтой байж болно. Гэхдээ ямар нэг зовиургүй байх ёстой. Үзлэгээр Тээрхийн арьс шамраагүй гээд  сувилгааны зөвлөмж эмч өгсөн байвал гормонтой тос түрхэн иллэг хийх замаар эмчилж болно. Дөнгөж төрсөн нярай үеэс эхлэн танд зөвлөгөө өгч тусалдаг өрхийн эмч нар ээлжит  үзлэг хийх үеэрээ хүүхдийн энэ эрхтэнг үзэж шалгаж, зөвлөж байх ёстойн уг нь.

Зовиургүй бол хоёр нас хүртлээ эмнэлэгт хандахгүй явж болно. Түүнээс дээш насанд бол шамрахгүй бол заавал мэргэжлийн эмчид хандаарай. 

Бас хүүхдүүд дунд төмсөг буугаагүй тохиолдол бас байна.  Буугаагүй л бол эцэг, эхчүүд нарийн мэргэжлийн эмчийн хяналт зөвлөмжийг даруй авах хэрэгтэй. Удвал мэс заслын гэх мэт хүндэрсэн эмчилгээний шат руу орно шүү дээ.  Хоёр талын төмсөг нь буугаагүй тохиолдолд үр хүүхэдтэй болох чадвар нь 50 хувь хүртэл буурна гэж анагаах ухаан нотолдог. 

Үзлэгийн явцад ийм эмгэгүүд зонхилон оношлогдож байгаа тул хүүхдийнхээ оношыг хараад эмчид үзүүлэн даруй эмчилгээ сувилгааны зөвлөмж заавраар хүүхдээ эрүүлжүүлээрэй. Заавар зөвлөмжөөр зөв иллэг хийхэд энэ асуудал арилна.

За тэгээд улигт шүдний өвчлөлийг яалтай нь билээ?  Шүднээс даамжирсан гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина бас аймаар их байнаа. Насанд хүрсэн хүний өвчлөлийн шалтгааны 60% нь бага насандаа авсан өвчний үргэлжлэл байдаг бол одоо 70 -аас дээш гэхэд би л лав үнэмшихээр боллоо. Шүд... шүд... шүд цоорох  аюулаас хүүхдээ сэрэмжлээч гэж давтаж сануулмаар.

Эцэг эхчүүдээ эрүүл хүүхэдтэй байхыг хүсвэл эрүүл ахуйн зөв дадал хэвшилд хүүхдээ сургаарай. 

За анхаарал тавьсанд баярлалаа.



бичсэн: Цагаан хараацай | төрөл: Эрүүл мэнд 2012-5-16 өдөр 10:27
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Удаж хариу бичиж байгаад уучлаарай. Тэр хүүхдийн боожгой хатуурдаг бол хэвийн, угаасаа эрэгтэй хүүхэд тэгдэг.

Хамраас цус гарах олон шалтгаан байж болно. Тиймээс эмчид хандаж үзүүлсэн нь дээр байх аа. К витамин ямар ч байсан уулгаарай. К витаминаар баялаг хоол хүнс идүүлж болно.
Магадгүй хамрын самалдаг ясанд асуудал байж ч мэдэх юм. Юу ч гэсэн чих хамар хоолой, цусны эмчид шинжилгээ өгч үзүүлж байж л мэдэгдэнэ.
Бичсэн: Алмас 03:54, 2015-5-27 | Холбоос | |


Хэдэн настай хүүхэд вэ? Агаар дутагдаад байгаа байж магадгүй дээ. Болж өгвөл зун зуслан гараад агаарт байлгаад үз. Бас бага зэрэг сэрүүн талдаа байлгаад үзээрэй. Халууцуулаад хүүхдээ уйлуулаад байдаг хүмүүс бас байдаг шүү. Өлгийддөг бол бас хувцаслаад чөлөөтэй байлгах гэх мэт аль болох таатай нөхцөл бүрдүүлээд. Тэгээд ч уйлагнаад байвал эмчид хандаж л үзүүлж зөвлөгөө авсан нь дээр байх даа. Уг нь болж өгвөл эм тан өгөхгүй байвал л зүгээр дээ.
Хэрэв 6 сараас дээш настай бол тарганд оруулаад, болж өгвөл хонины тараг унтахынх нь өмнө бага зэрэг идүүлээд унтуулаад үзээрэй. Халуун наранд харин хонины тараг өгч унтуулж болохгүй шүү.
Бичсэн: Алмас 03:51, 2015-5-27 | Холбоос | |


huuhed maani shunu sain untahgui uilagnaad baih ymaa yah we
Бичсэн: Зочин 11:52, 2015-5-26 | Холбоос | |


Миний хүү одоо 4 настай үе үе зүгээр байж байгаад хамраас нь цус гарах юмаа. халуунаас болдог юм болов уу гэж бодохоор хүйтэн байхад ч гэсэн гараад байх юм. Яагаад юунаас болдог юм бол? хаана юуны эмчид үзүүлсэн нь дээр бол.
Бичсэн: anhaa (зочин) 10:14, 2014-10-31 | Холбоос | |


mini hvv 5 nastai.baga bhdaa fimoz-toi bgaad uuruu zvgeer bolson getel oiriin ved ajiglatal boojoo ni hatuuraad boliod baih ym.eregtei hvvhdvvd ingedeg ym bolobuu.mini hvvd ymar negen asuudal baina uu.zubluguu ugch tuslaach
Бичсэн: 02.14 (зочин) 12:07, 2014-10-26 | Холбоос | |


Локойд гээд гормонтой тос байгаа. Маш нимгэн түрхээд массаж хийгээд сунгаад нэг үз. Болохгүй бол эрэгтэйчүдийн эмчид нэг үзүүлээд үз дээ. Мэс заслаар бас янзалж болох байх.
Бичсэн: Зочин 01:53, 2014-1-13 | Холбоос | |


би одоо 25тай гэтэл одоо хүртэл миний эрхтэн шамархаараа маш их өвдөж язрад хэцүү юмаа ядаж байхад эхнэртэй байдаг эр хүн байж эхнэрээ хагсааж хатаалтай биш тэгээд унты гэхээр шөнөдөө 4хөн хийгээд л жинхэнэ ёо ёо болии болно ш ядаж байхад үргэлжлэх хугацаа нь 20-25минут би нээрээ зовж байна аа надад туслах арга байна уу миний амьдрал аз жаргалыг надад үлдхэд туслаач миний ардын арга ух
аан их шүү дээ
Бичсэн: Зочин 01:49, 2014-1-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.

idiomatic-dormant
idiomatic-dormant