Хүүхэд бидний ирээдүй
Жирэмсэн болсон бол өөрөө сайн судалж, төрөхдөө жирэмсэн болсноо мэдсэнээсээ эхлээд бэлдэх хэрэгтэй
Би менге егч байгаагуй. Элдэв эм тариа ч хийлгэж байгаагуй, еерт болон хуухдэд минь хортой гэж боддог учраас. Анхны хуухдийг маань миний зурх терелтийг дийлэхгуй гэх шалтгаанаар хийсвэр хийж авна гэхэд нь хийсвэр хийлгэхгуйээ гэж уйлж байв, евдсендее уйлаагуй хэрнээ. Аз болж товлосон хагалгааны цагаас нь 5 цагийн емне еереерее терчихсен юм даг. Дараагийн хуухэд дээрээ баахан юм давхцсан билэгт сайн едрийн орой евдеед очтол эмч нь енеедер термеер байна уу гэсэн, тургэн теруулдэг тариа менгийг нь телеед хийлгэнэ гэсэн уг. Би ч жамаараа болог ээ л гэсэн, эмч ч за л гэсэн. Тэгээд л 40-еед минутын дараа едер солигдсоноос 10-аад минутын дараа жирийн л нэг едер хуухэд маань мэндэлж байв. Тэгэхэд хуухдийг маань теренгуут миний гуя руу шип гээд л нэг тариа тарьчихсан чинь би юу тарьчихав аа, миний зевшеерелгуй гэсэн. Тэр нь сав агшаах тариа байсан юм билээ. Эмч нарт тэгтлээ загнуулж ч байсангуй, ааш муутай, уцаартай байгааг нь их ядарч дээ л гэж бодож нэмж стресстуулэхгуй байх гэж хичээж байлаа. Тэгсэн ч эх баригч нар нь миний охион л гээд байдаг юм билээ, нэг жоохон охин л намайг сайн байна миний охин, сайн охин байна, одоо дахиад нэг... гээд л, евдеед манатай занатай болчихоод л инээд хурээд байж билээ. Гэхдээ зарим хумуус загнуулнаа, ухлээ хатлаа гэж орилоод л. Эмч нар одоо ингэ, тэг гэхэд нь чадахгуйээ гээд л. Чи дулэхгуй бол хуухдээ аллаа ш дээ гээд л, битгий маяглаад бай гээд л загнана. Тэр хуний байгаа байдал нь терех гээд евдеж байгаа хумууст беен айдас авчирна. Мэдээж эмнэлэгт асуудлууд бий. Ор хурэлцээгуй учраас 2, 3 хуруу нээгдсэн хунийг евделтее чагнаж байгаад ирээрэй гэж буцаана. Би ч тэгэж буцаж байлаа. Ор байхгуй учраас денгеж терсен ээж хуухдээ тэврээд коридорт сууна. Энэ мэдээж терех уеийн болоод терсний дараах элдэв хундрэл гарахад нелеелж л байгаа байх.
Анхны терелт дээрээ жирэмснээ хянах, юу идэж уух, ургийн хегжил ямар байх уед ямар шинж тэмдэг гарвал яахав, хуухдээ гэдсэндээ томруулахгуй байх, хундрэлгуй тээх, еерийнхее тамир тэнхээг тэтгэх, терех уеийн шинж тэмдэг, терех уед би яах ёстойв, буур яаж амьсгалах ёстойв гээд л олон юм уншиж еерийгее бэлдсэн. Учир нь би 30 шахаж анхны терелт гээд оройтсон, жирэмсний жижиг сартай байхдаа л босож сууж ч чадахаа байсан. Дээшээ харж хэвтээд л хеделж чадахгуй, наашаа ч угуй, цаашаа ч угуй болчихдог, гэртээ ганцаараа бие засах гэж 00 руу мелхеед замынхаа голд шал тэврээд л уйлж байсан юм. Ер нь бол хундрэлтэй тээлт байсан гэсэн уг.
Ээж маань ч ингэдэг, тэгдэг гээд олон юм хэлж егне. Хеерхен хуухэдтэй болно гэж хошгируулаад л тойг хулхуулээд л байдаг байсан нь хуухдийн маань ясны телжилтенд амин дэм болдог, еерийн минь кальцаа алдаж байгаа ясанд минь тэжээл болж хэврэгшихээс сэргийлдэг байсан байгаа юм. Тэр битгий хэл ээжийнхээ хэлснээр ээмэг бегж, бугуйвч зуултгуй, усний гогцоо боолт зангилаа гэх мэт биедээ тугжээтэй, битуу юм байлгалгуй терж байсан маань терех уудийг тугжихгуй гэсэн дом байсан байдаг.
Мэдээж ээжийнхээ угийг дагаж байсан минь, уншсан судалж байсан бухэн маань бурэн биш ч маш их ур дун егсен. Тэгээд терелтийг биеэрээ мэдрээд ингэдэг юм байна, тийм байдаг юм байна гэж мэдэж аваад дараа дараагийнхаа хуухдийг терехед бэлэн болсон уед нь очиж, очингуутаа л терех орон дээр гараад уншиж сурснаараа дулээд урагдалгуй зовиургуй терж байлаа. Мэдээж их евдене гэхдээ янгуучлахгуй тэсвэртэй тэвчээртэй байх гэж хичээнэ. Уурлаж бухимдаж, айж сандрахгуй байх талаас сэтгэлзуйгээ бэлдэнэ. Амьдралдаа анх удаа харж байгаа эмч маань, хууеэ хулээн авах дээр 8 хуруу нээгдсэн их евделттэй (базлалттай) яаралтай гээд байсан хун чинь юу ч болоогуй юм шиг явж байна гээд л хоорондоо яриад инээлдэж л байв. Одоо бодоод байхад еерийн зугээс чадлаараа л бэлдсэн дэг. Уйллаа гээд евдехее болих биш, бусдын давдаггуй даваа биш терсний дараах евделтийг ч давах л ёстой. Эргэж хервеж босож сууж чадахгуй болдог ч илтэд хундрэлийн тодорхойлсон шинжууд нь илрэхгуй бол янгуучлаад л, дусал тариа шаардаад л байх нь миний хувьд л илууц байсан учраас терсний дараа меегтэй шел, юмдуужин, эмчийн жорны эмнээс еерийг хэрэглэж байсангуй.
Эх нь эруул, хуухэд нь эруул байх, терех уедээ элдэв хундрэлгуй байх эсэх нь зев тээлтээс л шууд хамаардаг юм байна гэсэн дугнэлтэнд хурсэн. Ядаж л жирэмсний уед амьсгалын болон булчингийн зев дасгалуудыг хийх нь терех уед буруу амьсгалснаас болж манарч ухаан алдах, булчин сулаас тамиргуй болох зэргээс сэргийлдэг юм байна гэдэгт эргэлздэггуй болсон. Жирэмсэн боллоо гээд зугээр л явж байгаад терчихдег юм биш шуу, маш хариуцлагатай байх чухал уе чинь энэ жирэмсний уе юм шуу.
Ингэж бичсэнээрээ хариуцлагагуй зарим цеехен эмч нарыг емеерех гэсэнгуй. Сайн нь муугаасаа их байдаг. Мэргэжлийн учраас тэд алдаа гаргах эрхгуй, ажил нь учраас л тэд загнаж загнуулаад л элдвийн ярианы бай болоод явдаг ч бидэнтэй л адил хун учраас хундэтгээд, сэтгэлээсээ харьцаж байвал бас ч тийм авлига егвел л амьд теруулнэ гээд програмчилчихсан темер зурхтэй роботууд биш юм шуу гэдгийг хэлэх гэсэн санаа. Негее талдаа ухэж терех адилхан гэх серж болохгуй жамыг дагаад еерее болоод ур нь эндэж одсон эхийг бас хариуцлагагуй, еерийнх нь буруу гэх гэсэнгуй ээ. Хэнд ч юу ч тохиолдож болдог. Гэхдээ бид чадах хэмжээгээрээ урьдчилан сэргийлэх л хэрэгтэй л гэх гэсэн санаа.
Энэ хорвоогийн эх ур бухэн амгалан байх болтухай. Эмч нь ч, ээж нь ч, эргэн тойрныхон нь ч энэ амар амгалангийн телее хичээдэг байгаасай.
бичсэн: Алмас | төрөл: Жирэмсэн 2015-12-01 өдөр 16:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих