Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Жирэмслэлтээс сэргийлэх

Хүсээгүй хүүхдээ, мэдээгүйгээс, санамсаргүй, тохиолдлын жирэмслэлтээс болж гаргаад хайраар дутаах нь цөөнгүй. Эсвэл дараа нь үр хөндүүлэх зэрэг эхийн биед мааааш их сөрөг үр дагавар бүхий (бүүр дахин хүүхэдтэй болох боломжгүй болох ч тохиолдол байдаг) ажилбар хийлгэж «хүүхдээ устгах» зэрэгт хүрэхгүйн тулд эхнээсээ жирэмслэлтээс сэргийлэх хэрэгтэй гэх юмаа. Тэгээд хүүхэд бүр аав ээждээ хүссэн үед нь ирж, хайрыг нь татан өсөж хүмүүжээсэй гэж бодож, жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл цуглуулан та бүхэнд хүргэж байна.

Жирэмслэлт нь эр, эм эсийн хоорондоо нэгдсэнээр үүсдэг. Тэгэхээр жирэмслэлтээс сэргийлэх (хамгаалах гэж заримдаа ярьдаг) гэдэг нь хамгийн гол нь эдгээр 2 эсийг нэгдүүлэхгүй байна гэсэн үг юм. Нэгдсэн тохиолдолд умайн хананд очиж наалдахаас нь өмнө устгана гэсэн үг.
Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд байдаг. Тэдгээрийг дотор нь үндсэн 5 бүлэгт хувааж үзэж болно.

1. Уламжлалт буюу физиологийн аргууд: Эмэгтэй хүний хувьд тодорхой хугацаанд л үр тогтох боломжтой байдаг бөгөөд, энэ үед нь бэлгийн ажил хийхгүй байх, үтрээний гадуур тавих зэрэг аргууд энд ордог. Хуанли хөтлөх буюу жирэмсэлж болзошгүй үед бэлгийн ажил хийхгүй байх арга юм. Биеийн юм (сарын тэмдэг) нь тогтмол ирдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ аргыг хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг ба хэрэв тогтвортой ирдэггүй бол шулуун гэдэсний халуун үзэж хуанли хөтөлж болдог.

Эр болон эм, бэлгийн эс аль аль нь ойролцоогоор 24 цагийн настай байдаг. Харин эмэгтэй хүний эм бэлгийн эс нь тодорхой мөчлөгтэй буюу сар орчмын хугацаанд боловсорч гадагшилж байдаг. Эм бэлгийн эс боловсорсон энэ үед л үр тогтох боломжтой байдаг бөгөөд бусад үед бол бэлгийн харьцаанд орсон ч жирэмслэхгүй юм.

Эмэгтэй хүний биеийн юм ирэхээс 14 хоногийн өмнө эм бэлгийн эс боловсордог. Тэгэхээр эр бэлгийн эсийн амьдрах хугацаа ойролцоогоор 24 цаг, мөн эм бэлгийн эсийн амьдрах хугацаа 24 цагийг тооцон, бас дээрх 14 хоногийг мөн тооцоолон дээрх өдрөөс урагш хойш 3 хоног тооцон энэ хугацаанд бэлгийн харьцаанд орсноор жирэмсэлдэг.
Жишээ нь сарын тэмдэг нь тогтмол 28 хоногийн зайтай ирдэг эмэгтэйн биений юм нь 12 сарын 31-нд ирсэн байлаа гэж бодвол дараагийн биений юм 1 сарын 28-нд ирнэ. Иймээс биений юм ирэхээс 14 хоногийн өмнөх өдөр нь 1 сарын 14 болно. Үүнээс урагш хойш 3 хоног гэж тооцоолоод 1 сарын 11-ээс 1 сарын 17-ы өдрүүдэд бэлгийн ажил хийснээр жирэмслэх тул энэ хооронд тэвчих байдлаар сэргийлж болдог. Энэ арга нь хэдийгээр тэвчих нь хэцүү ч ямар нэгэн сөрөг үр дагаваргүй, хамгийн сайн арга юм. Гэвч хуанли алдах, сэтгэл санаа, эрүүл мэнд ямар нэгэн шалтгааны улмаас биеийн юмны мөчлөг алдагдах эрсдэлтэй. Энэ аргын хамгаалах магадлал 50% орчим байдаг гэж үздэг ч миний хувьд бол хамгийн сайн арга гэж боддог. Энэ аргыг бэлгэвчтэй хослуулж хэрэглэх нь эмэгтэйн биед хамгийн сайн арга юм. Энэ аргыг зөвхөн эхнэр нөхрүүд хэрэв алдсан бол хүүхдээ гаргах хүмүүс л хэрэглэх боломжтой.

Харин гадуур тавих буюу бэлгийн ажлыг таслан үрийн шингэнийг үтрээнээс гадна гадагшлуулах аргын хувьд бол эрсдэл ихтэй 40% хамгаалдаг гэж үздэг ба, бэлгийн ажил тасалдуулах нь физиологийн хувьд бэлгийн сулрал үүсгэх сөрөг үр дагавар байж болохыг үгүйсгэдэггүй юм.

Бэлгийн харьцаанд орсны дараа үтрээг угаах арга бас багтдаг. Хурьцлын ажлаа дөнгөж дуусмагц эмэгтэй нь тусгай зориулалтын бургуйгаар хүчиллэг уусмалаар үтрээгээ шууд угаана. Гэвч энэ нь найдвартай арга биш. БЗХӨ-өөс сэргийлж чадахгүй. Түүнээс гадна үтрээний өөрийн хамгаалах орчинг устгах бөгөөд олон удаа угаавал үрэвсэлт өвчинтэй болгоно.

2. Саад хийх аргууд (barrier method) нь эр бэлгийн эсийг өндгөн эстэй нийлж үр тогтоохоос хамгаалдаг. Үүнд:

- Эр ба эм бэлгэвч (male & female condoms) нь үрийн шингэн умайн хүзүүгээр дамжин умайд орохоос сэргийлнэ. Хамгаалах магадлал 90% дээр нь Бэлгийн замын халдварт өвчнөөс маш сайн сэргийлдэг. Урагдаж болох муу талтай. Арай үнэтэй боловч электрон тест хийгдсэн гэсэн бичигтэй бэлгэвчийг сонгох нь бас эрсдлийг илүү багасгадаг. Мөн бэлгэвч үйлдвэрлэгчид үнэртэй болоод өнгөний сонголт гээд маш олон янзаар үйлдвэрлэх болсон нь бас сонирхолтой, сэрэл хөдөлмөөр эд. Бас дээр нь үлээгээд шаар болгон хоорондоо тоглож болно ярзайтал инээх хэлээ гаргах хаха

Гэвч бэлгийн ажлын үед бэлгэ эрхтнээр дамжуулан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд нууцлагдмал гормоны болон энергийн солилцоо явагддагийг нь хаадаг гэж үздэг хүмүүс ч байдаг л юм. Хуанлийн аргатай хослуулан хэрэглэхийг зөвлөж байна.

- Үтрээний ба умайн хүзүүний хаалтыг (diaphram) бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг ба умайн хүзүүг тагласнаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Эдгээрийг бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг ба умайн хүзүүг тагласнаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Умайн хүзүүний таглаа буюу өрц, диафрагм гэдэг нь маш нимгэн резинээр хийгдсэн ба үүнийг эр бэлгийн эсийг устгадаг спермицидийн хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй, Аль алийг нь нэлээд хэдэн цаг үтрээнд байлгадаг бөгөөд цэвэрлэсний дараа дахин хэрэглэх боломжтой.

Баталгаа: 80 хувь
үйлчлэх хугацаа: 6-24 цаг
Дутагдалтай тал: Диафрагмыг спермицид /эр эс үхүүлдэг, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг/ гэдэг хоёр цагийн үйлчилгээтэй эмтэй хамт хэрэглэдэг тул дахин дахин эмийг хэрэглэх ёстой. Хурьцлаас хойш 6 цагийн дотор гаргаж авах хэрэгтэй. Хадгалах, ариутгаж цэвэрлэхэд төвөгтэй байдаг. Үтрээний доторх өөрийн хамгаалах орчныг устгах зэрэг муу талтай.

Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, үтрээний хаалт ( диафрагм, өрц) ерөндөг, тариа, суулгац зэргийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн эмнэлгийн ажилтнууд,эмч нар гэр бүл төлөвлөлтийн асуудлаар зөвлөгөө өгдөг үйлчилгээ бий. Гэр бүл төлөвлөлтийн эмнэлгүүд нь хувь хүний хэрэгцээнд тохирсон, жирэмслэлтээс сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын талаар зөвлөгөө өгдөг. Зарим арга залуу хосуудад тийм ч тохиромжтой байдаггүй бөгөөд хувь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй, тамхи татдаг зуршил зэрэг нь үүнд хамаарна. Мартамхай хүмүүсийн хувьд өдөр бүр тодорхой цагт уудаг жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл тийм ч тохиромжтой байж чадахгүй. Сонголтын өмнө цусны даралт хэмжих зэрэг зарим нэг шинжилгээ хийхийн зэрэгцээ шаардлагатай үед тамхи татдаг хүмүүсийг тамхиа хаяхыг ч зөвлөж болох юм. Ихэнх тохиолдолд умайн хүзүүний наалдацын шинжилгээ хийлгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэхэд хяналт тавих үүднээс эмчид дахин дахин ирж үзлэг хийлгэх нь ач холбогдолтой байдаг. Ер нь зургаан сар тутамд эмчийн үзлэгт орж байх нь зүйтэй.

- Ерөндөг  (IUD- intrautherine device) нь эр бэлгийн эсүүд өндгөн эсэд хүрэхэд юмуу үр тогтсон өндгөн эсэд умайн салст давхаргад бэхлэгдэхэд саад хийдэг юм. Ихэнх ерөндөг нь 2-4 см урттай, үзүүртээ зэс утастай пластик зүйл байдаг. Жирэмслэлтээс хамгаалах магадлал 97% боловч үрэвсэлт өвчин үүсэх боломжийг ихэсгэдэг муу талтай. Мөн анх тавихад зөв, сайн тавих шаардлагатай. Ерөндөг буюу спираль тавихад хамгийн тохиромжтой үе нь сарын тэмдэг дөнгөж ирээд дуусах үед байдаг.

Төрөөгүй залуу эмэгтэйчүүд ерөндөг тавиулах нь шархлаа үүсгэх, үрэвсэл бий болгох, цөөн тохиолдолд үргүйдэлд ч хүргэж болзошгүй учир энэ аргыг хэрэглэхгүй байсан нь дээр. Мөн 40-өөс дээш насанд үрэвсэл үүсэх магадлал ихэсдэг, жирэмслэх магадлал буурдаг учир ерөндөг нь жирэмснээс хамгаалах тийм ч тохиромжтой арга биш юм.

3. Дааврын аргууд нь эмэгтэй хүний бие махбодод бэлгийн дааврын хиймэл , идэвхтэй үйлчилгээтэй бэлдмэлүүдийг өгөх замаар өндгөн эсийн гадагшлалтыг  дарангуйлах , эсвэл умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлэх замаар эр бэлгийн эс умайд хүрэхээс хамгаална.Үүнд:

- Дааврын эм (the pill) Энэ нь эм бэлгийн 2 дааврыг (эстроген болон прогестрон) дааврыг маш бага хэмжээтэй агуулсан байдаг бөгөөд Холимог эм (combined oral pills) гэж нэрлэдэг. Холимог эмийг 21 хоногийн туршид өдөр бүр уудаг бөгөөд дараагийн боодлыг эхлэхээс өмнө 7 хоногийн завсарлагатайгаар дахин ууна.
Завсарлагагүйгээр эм уух хүсэлтэй эмэгтэйчүүдийн хувьд 28 ширхэгтэй бэлдмэл хэрэглэж болох бөгөөд энэ нь дааврын хольцтой 21, хольцгүй 7 эмнээс бүрддэг (ED pills- Every Day pills).
Мини үрэл (minipills) Зөвхөн прогестрон агуулсан бэлдмэл гэж байдаг. Их Британид хэрэглэгддэг мини үрлүүдэд Micronor, Noriday. Femulen. Norgeston. Cerazette орно.

Сэргийлэх баталгаа: 99 хувь
Хэрэглэх арга: Тогтмол, хуваарийн дагуу ууна.
Дутагдалтай тал: Эмэгтэйн биед дааврын өөрчлөлт оруулдаг. Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, эхний хоёр сард дотор муухайрах, цустай юм гарах, хөх зангирах, сэтгэл санаа өөрчлөгдөж, хувирамтгай болох зэрэг үзэгдэл илэрч болзошгүй.

Сүүлийн үед эрэгтэйн төмсгөнд эр бэлгийн эс боловсрохыг хориглодог эмүүд гарч байгаа ч одоогоор Монголд энэ эмчилгээ хийгдэхгүй байгаа.  Мөн адил биед дааврын өөрчлөлт өгөх сул талтай.

- Тариа (injection) Тариаг өгзгөнд тарьж хэрэглэдэг бөгөөд бие махбодод тарьсны дараагийн 7 хоногоос эхлэн үйлчилж эхэлнэ. Хоёр төрлийн тариа байдаг. 12 долоо хоног хүртэл үйлчилдэг Депо-Провера, 8 долоо хоног  хүртэл үйлчилдэг Нористерат юм.

Сэргийлэх баталгаа: 99 хувь
Дутагдалтай тал: Эмэгтэйн биед дааврын өөрчлөлт оруулдаг. Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, биеийн жин бага зэрэг нэмэгдэх,толгой эргэх зэрэг үзэгдэл илэрч магадгүй.

- Суулгац (implant) Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх дааврын сүүлийн үеийн арга юм. Суулгац нь шүдэнзний модноос нарийхан прогестрон агуулсан 34 мм урт нийлэг савх мэт 6 ширхэг гуурс байдаг. Эмэгтэй хүний гарын бугалганы арьсан дор эдгээр гуурсыг суулгана. Энэ нь мэс ажилбар тул хэсгийн  мэдээ алдуулалтаар эмч хийх ёстой.

Сэргийлэх баталгаа: 99 хувь
үйлчлэх хугацаа: 5 жил

Дутагдалтай тал: Эмэгтэйн биед дааврын өөрчлөлт оруулдаг.

4. Химийн аргууд:

-Спермицид
Спермицидийг бэлгийн хавьтлаас өмнө үтрээнд хийнэ. Эдгээр нь үтрээнд цацагдсан эр бэлгийн эсийг үхүүлснээр үр тогтох чадваргүй болгох химийн бодис агуулсан бэлдмэл юм. Спермицидийг дангаар нь хэрэглэхэд үр дүн муутай. Харин үр дүнг нь нэмэгдүүлэхийн тулд умайн хүзүүний таглаа, өрц зэрэг бусад аргуудтай хамтран хэрэглэх нь зохистой. Үтрээнд аяга адилаар суурилуулдаг Спермицидтэй спонж , үтрээнд ороод хайлдаг үтрээний лаа болоод хальс, үтрээнд шахдаг хөөс, өрц болон умайн хүзүүний таглаанд түрхэж хэрэглэх тосон бэлдмэл, эсвэл зориулалтын хэрэгслийн тусламжтайгаар үтрээнд шахдаг тос буюу гель гэсэн зургаан үндсэн төрөл байдаг. Сул тал үтрээний орчинг өөрчлөн үрэвсэл үүсгэх, амархан өвчилдөг болгох зэрэг сул талуудтай.

5. Мэс заслын арга:

-Үрийн суваг боох арга
Эрэгтэй хүнийг үргүй болгохдоо үрийн сувгийг таслах мэс ажилбар (vasectomia) хийнэ. Ингэснээр эр бэлгийн эс шодойноос үрийн шингэний хамт гарахаас сэргийлнэ. Харин эмэгтэй хүнийг үргүй болгох арга нь умайн гуурсан хоолойг таслах буюу боох замаар хэрэгжих бөгөөд ингэснээр өндгөн эс умайд нэвтрэн орохоос хамгаална. Аль аль нь хүний бэлгийн сонирхол, таашаалд нөлөөлөхгүй.

Сэргийлэх баталгаа: 100 хувь
Дутагдалтай тал: Насан туршдаа дахин үр тогтоох боломжгүй болно.


- Яаралтай үед хэрэглэх дааврын бэлдмэл

Заримдаа жирэмслэлтээс сэргийлэх аргууд бүтэлгүйтэх нь бий. Хэрвээ ингэх юм бол аль болох эмчид хурдан үзүүлэх юм уу эмнэлэгт очих хэрэгтэй. Яаралтай үед хэрэглэх дааврын эмийг хамгаалалтгүй бэлгийн хавьтлын дараах 72 цагийн дотор ууна. Гэхдээ энэхүү аргыг жирэмслэлтээс сэргийлэх байнгын арга болгож хэрэглэх ёсгүй. ЗААВАЛ эмчийн заавраар ууж хэрэглэх ёстой!


бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2008-06-28 өдөр 19:52
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (148) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Буцаагаад хийсэн бол жирэмслэх магадлалтай. Харин эм 72 цаг дотроо уусан бол жирэмслэх магадлал бага.
Бичсэн: Зочин 15:04, 2022-09-20 | Холбоос | |


Nz ohintoigo belgin hariltsaand orsn ymaa 4 honogin umnu ghde dotorn tawiagvi gadnan tawicad butsagad hiicehsen ym jiremleh magadalal her we ?
72 tsagin em ucigdur uusan gsen hojimdchihson bolwu?
Бичсэн: Зочин 20:29, 2022-09-14 | Холбоос | |


Маш ховор боловч бас байж болно гэж үздэг. Анал секс ч бас 100% жирэмснээс хамгаалах арга бол биш. Энгийн үтрээгээр хийсэн сексээс бол жирэмслэх эрсдэл багатай.
Бичсэн: xvv 12:56, 2021-07-08 | Холбоос | |


Shuluun gedseer belgiin haritsaand orood utree ruun higegu halis edr n buten ugzgund n tawisan bol jiremsleh mgdlal bgayu shuluun gedsend orson es shuud uhen bizde ursaad utreend hurch jiremsleh bolomj bdg uu
Бичсэн: Зочин 18:43, 2021-07-06 | Холбоос | |


Жирэмслэх магадлал хамгийн өндөр үе юм байна. Биеийн юм хугацаандаа ирэхгүй бол дараагийн өдрөөс нь шалгах боломжтой. Дараах хаягнаас дэлгэрэнгүй уншаарай.

https://uyerhel.com/entry/view/63/&id=261
Бичсэн: Алмас 03:17, 2020-10-08 | Холбоос | |


Anh udaagiinh ymaa biynii ym irehees 15aad honogiin omn ongon halis tsooroogu bol jiremsleh uu? Gadna dotr hna ni tavisn ni medegdhgu jiremsen bolsn ni hed homogoos ilerdg ve
Бичсэн: Зочин 22:53, 2020-10-07 | Холбоос | |


Дотор нь тавиагүй ч бага болов ч жирэмслэх магадлал бол байгаа.
Шууд хэлэхэд хэцүү. Өмнөх сэтгэгдлүүд болон, энэ блогоос уншвал өмнө ярьж бичиж байсан зүйлс байгаа.
Бичсэн: xvv 14:16, 2020-10-05 | Холбоос | |


Anhniih yumaa tegeed hamgaalaltgui tehdee dotroo taviagui bol yah ve sariin temdgiihee muchlugiig sn medehgui bn.Jiremslehuu
Бичсэн: Зочин 00:37, 2020-10-05 | Холбоос | |


Omno n huntei untaj uzeegui tged anh udaa unthad tsus garaagui bs hamgaalaltgui gaduur dotuur haana tavisn n medegui bol jiremsleh magadlaltai yu ongon halis tsoorsn uguig yaj medeh ve
Бичсэн: Зочин 11:00, 2019-12-08 | Холбоос | |


Omno n huntei untaj uzeegui tged anh udaa unthad tsus garaagui bs hamgaalaltgui gaduur dotuur haana tavisn n medegui bol jiremsleh magadlaltai yu ongon halis tsoorsn uguig yaj medeh ve
Бичсэн: Solongo (зочин) 10:59, 2019-12-08 | Холбоос | |


Sn bn uu yg ymr uyd jiremsen boldog ve ? Zuvhun gants tavisan uyd jiremsen bolohu esvel olon tavij bj jiremsen bolhu? Nadaa tailbarlaad uguuch!
Бичсэн: Зочин 21:45, 2019-06-05 | Холбоос | |


Hamgaalaltgui belgiin havitald orood tgd baga zereg tavitsan uyd jiremsen bolhu? Yr n ymr uyd jiremsen boloh ve zuwhun tavitsan uyd jiremsen bolhu? Bi sn oilgohgu bna a
Бичсэн: Зочин 20:51, 2019-06-04 | Холбоос | |


Тавих жирэмслэхэд хамааралгүй.
Бичсэн: xvv 19:07, 2019-06-01 | Холбоос | |


sn bnu belgevchgui anh udaa havidald orson yumaa tavisan taviagui giin sain medku bnaa tavij bj jiremsen bolhu?
Бичсэн: Зочин 23:42, 2019-05-31 | Холбоос | |


Ер нь бол 9 хоногийн ѳмнѳ бол магадлал бага. Тэгээд эм уусан бол жирэмслэсэн байх магадлал бараг байхгүй юм байна. Харин дараагийн удаад жирэмсэлсэн байж магадгүй тохиолдолд вакцин бол хийлгэж болохгүй гэж бодож байна. Жирэмслэхэд анх удаа эсэх нь хамааралгүй.

Бичсэн: xvv 10:07, 2019-05-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax