Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Үр хөндөлт сэтгэлийн хамгийн том шаналгаа, стресс


Эх болох хvсэл нь биелж хүүхэд олсон эмэгтэй шиг жаргалтай хүн ховор байдаг.  Харин хүсээгүй жирэмслэлт, төлөвлөөгүй хүүхдийг эх нь хаана, яаж, хямдхан үр хөндүүлж болох талаар боддог.

Аборт буюу vр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлдэг. Санхүүгийн бололцоогүй, ойрын үед хүүхэд гаргахаар төлөвлөөгүй, эсвэл залуу хосууд орох оронгүй гээд түмэн бэрхшээлийн өөдөөс хүүхэд тэврээд явахаас зүрхшээдэг. Жирэмслээд аборт хийлгэх бус төлөвлөж үр хүүхэдтэй болох учиртайсан. Залуучууд боловсролтой, мэдлэгтэй, биеэ аваад явах чадвартай болсон гэж ярьж байгаа боловч үр хөндүүлэх эмэгтэйчүүдийн тоо цөөрөхгүй байгаа. Гэр бүлийн болон сексийн боловсрол муутайгаас тохиолдлын харьцаанд орох, хамгаалалт хэрэглээгүйгээс болж хүсээгүй хүүхдээ тээх, залуус бие биеэ таниагүй байж дотно харьцаанд орж удалгүй салдаг зэргээс үр хөндөлтийн шалтгаанууд эхэлдэг.

Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин эрс ихсэж байгаатай холбогдон зайлшгүй аборт хийх шаардлага тулгардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр жирэмсэн үедээ элдэв халдвар авсан, ямар нэгэн үрэвслийн өвчтэй байх, жирэмсний үед хэрэглэхийг хориглосон эм уусан, гаж хөгжилтэй хүүхэд төрөх магадлал өндөр байгаа үед эмнэлгийн байгууллага зайлшгүй үр хөнддөг байна.

Зарим эмэгтэйчүүдийн гэсэн тодотголтой эмнэлгүүд абортоор амь зогоодог гээд хэлчихэд нэг их буруудаад байхгүй л болов уу? Монголд жилдээ 15000-16000 мянган эмэгтэй үр хөндүүлдэг бөгөөд абортод орж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 22-25 гэсэн статистк тоо байна. Энд дурдаж буй тоо зөвхөн улсын эмнэлгүүдэд “албан ёсоор” хийсэн үр хөндөлтийн дүн. Гэтэл байрны нэгдүгээр давхар, энв тэндхийн умгар өрөөнд байрлах хувийн эмнэлгүүд хичнээнийг хийж байгаа нь ойлгомжтой.    Гэсэн ч манайхан хувийн эмнэлэгт хандаж абортод орох, эсвэл элдэв янзын эм тан уух гээд эрсдэлтэй алхам их хийдэг. Энэ нь явж явж амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Энэ мэт дур мэдэн хийсэн үр хөндөлтийн дараа эмэгтэй ээж болох эрхээ үүрд хасуулах тохиолдол ч элбэг. Олон дахин үр хөндүүлэх нь эцэстээ үргүйдэлд хүргэдэг байна.  Түүнээс гадна биеийн байдал муудах,  цусархаг ялгадас гарах  болон хэвлийн доогуур өвдөлт өгөх зэрэг зовиурууд илэрвэл яаралтай эмэгтэйчvvдийн эмчид vзvvлэх хэрэгтэй.

Үр хөндүүлэх хугацаа өнгөрсөн үед буюу 13 долоо хоногоос илүү хугацаатай үед үр хөндөлтийг зөвхөн эхийн амь насанд аюултай, эсвэл урагт гажиг илэрсэн нөхцөлд л хийдэг. Хэдийгээр эмэгтэй хүн эх болох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй ч үр хөндөлт нь эмэгтэй хүний биед хамгийн хөнөөлтэй зүйл. Xичнээн сайн хийлээ ч энэ нь эмэгтэй хүний биед учирч буй хамгийн том стресс, гамшиг, насан туршийн сэтгэлийн шаналгаа, хар толбо болон үлддэг. Ирээдүйн эхчүүд, ээжүүд амьдралдаа өөрийн гэсэн бодлоготой хандаж, гэр бүл төлөвлөлтөө хийж, хүссэн хүүхдээ төрүүлэхэд бэлгийн боловсрол, ойр тойрны хүмүүссийн зөвлөгөө сургамж зайлшгүй хэрэгтэй. Харин өнөөдөр бид үр хүүхэддээ сексийн боловсрол олгох нь байтугай насанд хүрэгсдийн олонх нь энэ талаар өөрсдөө мэдлэггүй явж байгаа. Аборт, үр хөндөлт гэдэг бол энх цагт бөмбөг дэлбэлэхтэй адил эмэгтэй таны сэтгэл зүй, бие махбодид асар их хохиролтой зүйл шүү.  


бичсэн: gereltuya | төрөл: Жирэмсэн 2008-07-08 өдөр 09:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (28) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Болж болно. Цөөн боловч 13-14тэй жирэмсэлсэн тохиолдлууд мэр сэр нэлээн байдаг.
Бичсэн: Зочин 12:36, 2016-07-08 | Холбоос | |


14 nastai huuhed jeremsen bolj blohuu
Бичсэн: Зочин 12:19, 2016-07-08 | Холбоос | |


hi надад туслаач байна
Та бүхэндээ баярлалаа бас сайн ойголоо бүх хэлсэн аргыг чинь хэрэглэнээ. яагаад гэвэл би залуу хүн ийм нөхцөл байдал миний хувьд арай л эрт байна. 72цагийн дотор уудаг эмийг уухад дараа нь цус гарсан энэ нь хамгаалаж чадсан гэсэн үг үү.
Бичсэн: Зочин 23:51, 2012-02-25 | Холбоос | |


Бас байгаа улсад чинь байгаа Монгол хүмүүсийн сүлжээ, Facebook хуудас, өөр веб хуудас, самбар энэ тэр байна уу хайгаад үз. Тийм газруудаас бас эмнэлгийн тусламж яаж авч болох талаар хүмүүсээс сураглаад үзээрэй...
Бичсэн: xvv 17:21, 2012-02-25 | Холбоос | |


Хүнийг огт үзээгүй байж хэлнэ гэдэг, бас ямар ч шинжилгээ хийлгүйгээр онош тавиад тэгээд эмчилдэг болчихвол далдыг хардаг болоод бүүр дэлхийд нэрд гарах байх аа. хэхэ уучлаарай. Гэхдээ яаж ч бодсон эрүүл мэнд хамгийн чухал зүйл болохоор ийм зүйлд ийм хайнга байдлаар, интернетийн цаадах хэн нэгэнд итгээд хандаж ингэж өөрөө шийдэх гэж оролдох нь маш аюултай. Ямар ч мундаг сайн эмч байгаад оношилж эмчилж чадахгүй л болов уу даа...

Юу ч гэсэн доорх хаягаар ороод нэг үз дээ:

http://familydoctor.org/familydoctor/en/health-tools/search-by-symptom/menstrual-cycle-problems.html

Тэгээд яаралтай эмчид ханд гэсэн бол ямар нэгэн аргаар яаралтай эмчид хандаарай. Гадаадын ихэнх оронд гэр оронгүй хүмүүст зориулсан, эсвэл сүмийн эмнэлгүүд энэ тэрд үнэгүй сайн дураараа үзлэг хийдэг эмч нар ч юм уу байдаг. Христийн болон бусад сүм эд нар дээр очоод учраа хэлээд хайгаад үз дээ. Бас гадаад хүмүүсийг хямдхан үзэж өгдөг өөр гадаад эмч нар энэ тэр байдаг. Бас ойр хавьдаа Монгол эмч сурч байгаа эсэхийг бас хайгаад олж уулзаж зөвлөгөө авах гээд оролдоод үзэх нэг зам байж мэдэх юм. Бас зүгээр гайгүй байхад нь би бас хэтэрхий айлгаад байж ч магадгүй... Гэхдээ л аймар зүйл болохоор... Ямар ч байсан дээрхийг нэг дагаад үз...
Бичсэн: xvv 17:19, 2012-02-25 | Холбоос | |


bi nadad tyslaach bn
ta nartaa bayrlalaa bi odoo 22toi tgsen hirnee my sariin ym odoo bolyol togtworjoogvi bich uuruu sain togtooj chadku ym. 72 tsagiin em yygaad tsus garsan. end nadad daatgal bku bolhoor aijil bna. tgd end emiin san emnelge bi negch hardgv nadad bga ym ta bvhen bas internet l bna
Бичсэн: Зочин 13:54, 2012-02-25 | Холбоос | |


Sain bna uu, chi jiremsnees hamgaalah yaraltai 72 uusan bololtoi, ug emiig uugaad tsus gardag. Harin daraagiin sariin temdeg aldagdaj bolno. Chi oyutan bol daatgalaa ashiglaad emnelg ehod haruulah heregtei. Chinii sariin temdegiin muchlogiig aain medehgui bolohoor enenees oor helj chdahgui bna.
Бичсэн: Tsuru 14:49, 2012-02-24 | Холбоос | |


Биеийн юм ирэхгүй байх олон шалтгаан байж болно. Ямар ч гэсэн эхлээд тестээр шалгаж үз. Болж өгвөл мэргэжлийн эмчид хандаад зөвлөгөө авсан нь дээр дээ...
Бичсэн: xvv 23:48, 2012-02-22 | Холбоос | |


nadad tuslaach
би гадаадад сурдаг оюутан ирээд сар л болж байгаа тэгсэн миний сарын тэмдэг ирдгүй ээ ирхээс өмнө тийм юм болоод дараа нь би 72цагийн дотох уудаг эм уусан л даа. Тэгхэд урд нь юм ирцэн байсан эм уугаад дахиад хэд хоног юм гарсан би яах вэ яацын болоо хүний нутагт яаж ч чаддагүй ээ заавал туслаарай
Бичсэн: nasha (зочин) 02:34, 2012-02-22 | Холбоос | |


Бичлэг үзэх гэсэн айгаад чадсангүй ээ.харин ийм юм хийхэд хүрхэд ойрхон байгаа хүмүүс үзхэд илүүдэхгүй байх.Хүмүүсэй амьдралдаа ийм хар толбо бий болгохгүйн тулд ухаантай байцгаая.Монголын үрс маш олон болох болтугай. тормолзох
Бичсэн: зулаа (зочин) 12:10, 2011-11-03 | Холбоос | |


http://www.youtube.com/watch?v=3J5-x8ZS6-8&feature=related



Монгол нь олдохгүй байна.
Бичсэн: xvv 17:22, 2011-01-16 | Холбоос | |


yuki
ene bichleg ni removed gd bhimoo youtube s bas oldkumaa. yaj uzej bolhiig heleed ogooch tehu
Бичсэн: Зочин 23:41, 2011-01-15 | Холбоос | |


iiii iiii
sain bnuu bi ene havar jiremsen boloood tgd abortond orson anhniihaa huuhdiig avhuulchaad daraa n joohon huuhed harhaaraa setgel neg l evgu bolood uilaad l tgd araas n zondoo ih haramssan tegtee oboo bi dahiad jiremsen bolson ene udaad gargahaar bolson humuus anhniihaa huuhdiid avhuulaad dahij huuhedtei boloh magadlal baga gj yaridag ene udaa bi aztai bn баярлах
Бичсэн: naraa (зочин) 23:58, 2010-08-25 | Холбоос | |


бичлэг үзэх гэхээр айгаад үзэж чадсангүй ээ хүүхэд хөөрхөн аль болох авхуулахгүйг хичээх хэрэгтэй dont tell anyone
Бичсэн: наяа (зочин) 21:05, 2010-06-05 | Холбоос | |


zaluusaa anxniixaa xuuxdiig xezeech bitgii awxuulaarai ymar xetsuu bdagiig bi biyeeree xedxen minutiin omno mederlee xezeech xezeech bitgii awxuulaarai
Бичсэн: Зочин 17:21, 2010-05-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax