Хүүхэд бидний ирээдүй
Жирэмслэлт гэж юу вэ?
Эрэгтэй эмэгтэй 2 хүний дундаас хүүхэд хэрхэн бий болдог талаар мэдмээр байна уу? Тэгвэл наашаа суугаарай
Жирэмслэлтийн хамгийн эхний шат бол эр эм 2 эс нийлэх буюу үр тогтох юм. Үр тогтох нь эрэгтэй, эмэгтэй бэлгэ эрхтэний оролцоотойгоор явагдана. Эдгээр нь тус бүрдээ бэлгийн эсийг боловсруулдаг.
Эр бэлгийн эс буюу сперматозойд нь эрэгтэй хүний төмсөгт боловсордог бөгөөд олон саяаараа боловсорч байдаг, хөдлөж явж чаддаг эс юм. Нарийхан сүүлтэй бөгөөд түүгээрээ залан хөдлөж явдаг. Энэ эр бэлгийн эс нь толгой хэсэгтээ тэр эрэгтэйн генийн мэдээллийг агуулж байдаг. Генийн мэдээлэл гэдэг нь тухайн хүний ямар арьстай, ямар үстэй, ямар нүдтэй гээд бүх мэдээллийг агуулж байна гэсэн үг юм.

Эмэгтэй бэлгэ эрхтэний зураг.
Vagina-үтрээ, Uterus-умай (сав), Cervix-умайн хүзүү, Fallopian tube-үр дамжуулах хоолой, Ovary-Өндгөвч
Мөн Эрэгтэйн эр бэлгийн эс ч бас элдэв бэлгийн замын халдварт өвчин, архи, тамхи зэргээс болж төмсөгний үүсгэгч эсүүд гэмтсэнээс хөдлөх чадваргүй, сул дорой болох, бүүр устах зэрэг байдлаар үргүйдэл үүсэх эрсдэлтэй байдаг тул эрчүүд маань ч бас архи, тамхинаас хол байгаарай гэж зөвлөмөөр байна.

Ингээд ээжээсээ тал генийн мэдээлэл (23 дан хромосом) агуулсан өндгөн эс, ааваасаа тал генийн мэдээллийг агуулсан (23 дан хромосм) сперматозойд 2 нэгдсэнээр хүн гэдэг амьтны анхны эх үүсвэр болсон тоосноос жижигхэн ганц эс үүсдэг бөгөөд тэр нь аав ээжээсээ тэнцүү мэдээлэл агуулсан нийт 23 хос буюу 46 хромосом гэгч кодыг агуулсан гайхамшигт нууцлаг эс бөгөөд энэ эс нь өнхрөн явж эмэгтэйн сав(умай)-ны хананд очиж наалдан бэхлэгддэг (үр тогтсоноос 7-10 хоногийн дараа).
Үр тогтсон эс нь өөрөө дотроо хуваагдан 1 эс нь 2 болж, 2 нь 4 болж 4 нь 16 болж хуваагдаж явсаар хүүхэд болдог байна. Гайхамшигтай байгаа биз? Ингээд жирэмслэлт эхлэж ойролцоогоор 9 сар(40 долоо хоног буюу 28 хоногоор 10 сар)-ын дараа хүүхэд төрдөг. Хамгийн сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөр баримжаалан хүүхэд төрөх хугацааг ойролцоогоор тооцоолж болдог. Ингэхдээ сараас 3-ыг хасаад, өдөр дээр 7-г нэмдэг. Жишээ нь: 9 сарын 1-нд сүүлийн сарын тэмдэг ирсэн бол 9-3=6, 1+7=8 буюу төрөх өдөр нь 6 сарын 8-ны орчимд төрнө гэсэн үг. 1 сарын 1 бол 10 сарын 8-нд гэх мэтээр бодож олдог. Амархан байгаа биз дээ

Энэ зураг дээр хүүхэд хэдэн сартайдаа хэр зэрэг томорч байгааг тойм харж болно

Энэ үр тогтсон эсийг төрөх хүртэл нь үр хөврөл, ураг гэж нэрлэдэг. Үр хөврөл нь нэг сартайдаа томхон самарын дайтай 1 см урт, 3 сартайдаа 9 см хэртэй 200 гр жинтэй болно. Жирэмсний дунд үеэс хүүхдийн зүрхний цохилт сонсогдож эхэлнэ. 6 сарын сүүлээр 30 см урт, 600 гр жинтэй болдог. Ингээд төрөх үедээ 47 см урт, 2500 -аас дээш жинтэй болсон байдаг. Зарим нэгэн шалтгаанаас болж хүүхэд дутуу, болон хожуу төрж болдог.
Жирэмсний явцад хүүхэд бүрэлдэн, эд эрхтэнүүд хөгжиж байдаг бөгөөд энэ үед ямар нэгэн хортой зүйл, гадны хүчтэй үйлчлэл нөлөөлбөл урагт муугаар нөлөөлж гажигтай хүүхэд төрж болох аюултай. Иймээс жирэмсний үед маш болгоомжтой байх, тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Архи, тамхи, кофе г.м зүйлс хэрэглэх нь урагт маш аюултай нөлөө үзүүлж гажигтай, оюуны хомсдолтой хүүхэд ч төрөхөд хүргэж болно.
Энд бас зарим нэг зүйлийг хэлэхгүй өнгөрөхгүй байж болохгүй мэт санагдлаа. Зарим нэгэн өрхийн эмч нар нь маш хайнга байдаг бөгөөд, хяналтыг их муу хийдэг. Жишээ нь гэхэд манай нэг найз ярьж байсан юм, даралтыг нь үзээгүй, ургийн зүрхний цохилтыг чагнаагүй байж картан дээр зохиогоод биччихсэн байсан гэж. Тэгэхээр бас тийм эмч нар байдгийг битгий мартаарай.
Жирэмсэн үед, эмчийн зөвшөөрөлгүй янз бүрийн эм хэрэглэх, рентген зураг авхуулах гээд аюултай зүйлс зөндөө бий. Харин ЭХО буюу хэт авиан оношлогоо нь аюулгүй бөгөөд хяналтынхаа хугацаанд энэ шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй шүү.
За тэгээд жирэмслэлтээс сэргийлэх аргууд болон, жирэмсний үед анхаарах зүйлс гээд цааш нь үргэлжлүүлж бичих болноо. Асуух зүйл байвал асуугаарай
Бас энэ талаар сайн мэдэх хүмүүс байвал энэ блогийг хамтарч бичих болон, зөвлөгөө саналаа өгч туслаж дэмжиж байгаарай! 
Холбогдох нийтлэлүүд:
Жирэмсний явцад хүүхэд бүрэлдэн, эд эрхтэнүүд хөгжиж байдаг бөгөөд энэ үед ямар нэгэн хортой зүйл, гадны хүчтэй үйлчлэл нөлөөлбөл урагт муугаар нөлөөлж гажигтай хүүхэд төрж болох аюултай. Иймээс жирэмсний үед маш болгоомжтой байх, тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Архи, тамхи, кофе г.м зүйлс хэрэглэх нь урагт маш аюултай нөлөө үзүүлж гажигтай, оюуны хомсдолтой хүүхэд ч төрөхөд хүргэж болно.
Энд бас зарим нэг зүйлийг хэлэхгүй өнгөрөхгүй байж болохгүй мэт санагдлаа. Зарим нэгэн өрхийн эмч нар нь маш хайнга байдаг бөгөөд, хяналтыг их муу хийдэг. Жишээ нь гэхэд манай нэг найз ярьж байсан юм, даралтыг нь үзээгүй, ургийн зүрхний цохилтыг чагнаагүй байж картан дээр зохиогоод биччихсэн байсан гэж. Тэгэхээр бас тийм эмч нар байдгийг битгий мартаарай.
Жирэмсэн үед, эмчийн зөвшөөрөлгүй янз бүрийн эм хэрэглэх, рентген зураг авхуулах гээд аюултай зүйлс зөндөө бий. Харин ЭХО буюу хэт авиан оношлогоо нь аюулгүй бөгөөд хяналтынхаа хугацаанд энэ шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй шүү.
За тэгээд жирэмслэлтээс сэргийлэх аргууд болон, жирэмсний үед анхаарах зүйлс гээд цааш нь үргэлжлүүлж бичих болноо. Асуух зүйл байвал асуугаарай

Холбогдох нийтлэлүүд:
бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.
СЮуны шинж тэмдэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Бэлгийн замын халдвар гэх мэт л биш бол зүгээр байх аа. Жоохон ажиглаж байгаад болохгүй бол эмчид хандаад үзүүлээрэй. Бэлгийн харьцаанд орсонтой чинь хамааралгүй ѳѳр байдлаар ѳвчин эмгэг тохиолдлоор давхцсан байж ч бас болох байх аа.
Үр шилжүүлэн суулгуулаагүй л бол бэлгийн харьцаанд оролгүйгээр жирэмсэн болно гэж байхгүй. Биеийн юмны мѳчлѳг алдагдах ѳѳр олон шалтгаан байж болно. Эмчид хандаад зѳвлѳгѳѳ аваарай.
Nz zaluutaigaa untsimaa tged odoo blhor zuun undguwchuur nileeen hunduurtei baigaad bhin yaj baigaa ym boloo
Бичсэн: Зочин
14:33, 2019-07-31 | Холбоос | |

Sain bna u ? Belgiin haritsaand orolgui bhd jiremsen boloh u jiremsnii shinj temdeg ilreed bh shig baihiin bas biynii ym irehgui 1 sar bolj bna uul ni togtvortoi irdin sonin yma zaaval hariulj ogch tuslaarai pleace
Бичсэн: Зочин
21:10, 2019-01-17 | Холбоос | |

Бэлгийн харицаанд орохгүй жирэмслэх тохиолдол бараг байхгүй. Харин биеийн юм бол ирэхгүй саатдаг жирэмлэхээс ѳѳр олон шалтгаан байдаг. Ѳѳр ямар нэгэн ѳвчин эмгэг ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандаад үзүүлж шинжилгээ ѳгѳѳд зѳвлѳгѳѳ аваарай.
Belgiin haritsaand oroogui bhd jiremsen bolhu bas biynii ym irehgui 2 sar bolj bna
Бичсэн: Зочин
23:15, 2019-01-16 | Холбоос | |

Биений юм ирэх үеэр секс хийгээд дотор нь тавьсан ч жирэмслэх магадлал маш бага. Бас хүн хүний онцлогоос хамаараад онгон хальсны ѳѳр бүтэцтэй байдаг. Урагдаад гэхдээ цусны судасс бүдүүн байсан бол тэр нь цус гараад байж магадгүй. Эсвэл сексийн үед үтрээний хана урагдсан ч байж болох юм. Бага зэрэг ажиглаад хэрэв багасахгүй бол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зѳвлѳгѳѳ аваарай.
Мѳн сексээр гадуур тавиад жирэмслэхгүй гэх мэт хэт бага мэдлэгтэй байж болохгүй байх аа. Жоохон уншиж судлаарай. Хүний амьдралын нэг чухал зүйл шүү дээ.
Мѳн сексээр гадуур тавиад жирэмслэхгүй гэх мэт хэт бага мэдлэгтэй байж болохгүй байх аа. Жоохон уншиж судлаарай. Хүний амьдралын нэг чухал зүйл шүү дээ.
Sain bnuu? Bi odoo 23tai. 11.28nd anh udaa belgiin hawital Orson. Hj bh ued tsus gard ongon halisniih gd toogoogui bolowch heseg hugatsaanii daraa dahiad tsus garsan sariin temdeg ymuu gd ajiglahad hurenduu bish chas ulaanduu bsn. Mar nogoodor ni bas Baga baga tsus garsan neg harahaar bienii ym ch ym shig ugui ch ym shig. Ongrsn sariih 25 bagtsaa ird duussan daraagiih ni ireh hugatsaa 25-29nii hoorond ghde odoo grd bgaa ni bienii ymuu oorchlolot uu gdgiig sn mddguie ter tsus ymr uchirtai ym boloo bs bienii ym hugatsaa ni Bolson bhd ygd hewendee irehgui bgn boloo gaduur tawisan gh hedii ch jiremsleh magdlal bdg ym bn minii huwid jiremsleh mgdlltai yu
Бичсэн: Зочин
19:32, 2018-12-01 | Холбоос | |

Сайн мэдэхгүй байна. Мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
сайн байна уу 3 сартай жирэмсэн юм аа. 7 хоногийн өмнө харьцаанд орсон тэр үед цус гарсан юм дараа нь ахиж гараагүй харин саваар хааяаа хатгадаг болсон энэ хэр аюултай вэ хэлж өгч туслаач
Бичсэн: Зочин
18:08, 2018-09-08 | Холбоос | |

Сайн байна уу, Дээрхийг уншвал ойлгоно доо уг нь. Биеийн юмтай ойрхон бэлгийн харьцаанд орох нь жирэмслэх эрсдэл бага. Харин хамгийн хол үе нь илүү жирэмслэх боломж өндөртэй үе байдаг. Гадуур тавих нь жирэмслэлтээс хамгаалах арга болдоггүй. Жирэмсний тестээр шалгаад үзсэн дээр байх.
sn bnuu bi sariin omnoos belgiin haritsaand idewhtei bsan 5sariin maan ym irsnii daraachaas ni untchihsan ym tegeed odo bvr 27 bolchihloo biynii ym maan ireegvil bn ug ni gaduur tawisan ym ghde gaduur tawisan ch gsen shingen ni dotor vldeh magadlal bii yu medeelel ogj tuslaach
Бичсэн: Зочин
12:27, 2018-06-27 | Холбоос | |

Жирэмсэлсэн бололтой. Эмчид хандаж тодруулаарай. Нэг удаа л 2 зураас гарсан бол жирэмсэлсэн байх.
Sain bainuu
Bienii ym irsenii daraa 5 honogiin daraa belgiin haritsaand orood hamragtch maani dotor ni tawitsn gsen tgheer odoo jiremsen boloh magadlal bgaa yu testeer uzheer 1 zuraastai urjigdar uzsen chin 1 tod 1 budeg bsn margaash ni uzsen chin 1 zuraas boltsn bsn helj tus bolooch

Магадлал бараг байхгүй байх. Яг биений юм ирсний дараа секс хийгээд тэгээд 9 сарын биеийн юм хэвийн ирсэн бол, дээр нь тестээр үзээд илрээгүй бол жирэмслээгүй байх гэж бодож байна. Ямар ч гэсэн хоол ундандаа анхаараад тэжээллэг хоол хүнс хэрэглээд, архи дарс, эм тариа уухгүйгээр ажиглаад сайн унтаж амраад стрессгүй байгаад үз. Иймэрхүү зүйлээс болоод биеийн юм бас тасалддаг.
Сэтгэгдэл бичих