Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Жирэмсэн болсон уу?

pregnancyЖирэмсний шинж тэмдэг

Жирэмсний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно.  Эргэлзээтэй шинж нь дөрөв байна, эдгээрт:

  1. Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.
  2. Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.
  3. Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр Солонгосын цувр...

бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2017-2-4 өдөр 03:43
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Жирэмсний тестийг хэрхэн хэрэглэх вэ?

pregnancyTest_2359910bЭнэхүү тестээр биений юм ирэх ёстой хугацаа саатсанаас хойш 1 хоногийн дараа буюу эрт үед жирэмсэн эсэхийг тодорхойлох боломжтой. Хэрэв жирэмсэн болсон бол шээсэнд агуулагдах хорионы гонадотропины хэмжээ өдөр өдрөөр ихэсдэг.

Энэ тест нь 25мл буюу түүнээс дээш хэмжээний шээсэнд агуулагдах хорионы гонадотропиныг тодорхойлдог. Жирэмсэн бус эмэгтэйд 5мг хорионы гонадотропин  ялгарахыг хэвийн гэж үздэг. Сүүлийн биений юм саатахад шээсэн дэх  хорионы гонатодропины түвшин 100 mlU/ml болох ба жирэмсний эхний 3 сарын төгсгөлд хамгийн дээд хэмжээнд 100 000-200 000 mlU/ml –д хүрдэг.

З...

бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2017-2-4 өдөр 03:39
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Жирэмсэн болсон бол өөрөө сайн судалж, төрөхдөө жирэмсэн болсноо мэдсэнээсээ эхлээд бэлдэх хэрэгтэй

Би менге егч байгаагуй. Элдэв эм тариа ч хийлгэж байгаагуй, еерт болон хуухдэд минь хортой гэж боддог учраас. Анхны хуухдийг маань миний зурх терелтийг дийлэхгуй гэх шалтгаанаар хийсвэр хийж авна гэхэд нь хийсвэр хийлгэхгуйээ гэж уйлж байв, евдсендее уйлаагуй хэрнээ. Аз болж товлосон хагалгааны цагаас нь 5 цагийн емне еереерее терчихсен юм даг. Дараагийн хуухэд дээрээ баахан юм давхцсан билэгт сайн едрийн орой евдеед очтол эмч нь енеедер термеер байна уу гэсэн, тургэн теруулдэг тариа менгийг нь телеед хийлгэнэ гэсэн уг. Би ч жамаараа болог ээ л гэсэн, эмч ч за л гэсэн. Тэ...


бичсэн: Алмас | төрөл: Жирэмсэн 2015-12-1 өдөр 04:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Жирэмсэн үеийн хоол хүнс, хоолны нэмэлт

Манайд нэг байдаг дутагдалтай зүйл бол Жирэмсний үеийн хяналт, зөвлөгөө, эхийн биеийг төрөлтөнд бэлдэх явдал байдаг. Өрхийн эмч нарын маань мэдлэг, сэтгэл зарим талаар дутуу байдаг уу энэ тал дээр манайхан их муу. Тиймээс хүн бүр өөрсдөө жирэмсэн болсон бол анхаарч байх хэрэгтэй байдаг. Эмч нарын хувьд ч яг ойр дотныхоо хүнийг ч бас сайн мэдэхгүйгээс анхаарч мэддэггүй.
Хүүхэд, эх барихын салбар бол өрхийн эмнэлэгтэйгээ зайлшгүй холбоо хамааралтай байх ёстой юм л даа.

Саажилт өвчний хувьд манайд байгаа шалтгаануудын нэг нь хүүхдийн тархинд цус харвалтаас үүсээд тархины тодорхой хэсгүүд эргэж с...

бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2009-10-18 өдөр 06:37
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Ирээдүйн аав, ээж болон шинэхэн аав ээжүүдэд зөвлөх нь..

Энэ зөвлөгөө нь ирээдүйн ээж, аав болох залуус болон саяхан ээж аав болсон бүх хүмүүст хандаж байгаа гэдгийг анхаарна уу. За олон таван үгээр яахуу шууд зөвлөгөөгөө эхлээд эхлээд явчий. Одоо гадуур аймар утаатай байна ш дээ тэ. Тэрэнтэй холбоотой зөвлөгөө.

 

Зөвлөгөө 1.  Хэрвээ хүүхэдтэй болхоор төлөвлөсөн бол намар битгий жирэмсэн болоорой. Учир нь жирэмсний эхэн үеийн зулбалт утаатай холбоотойгоор өвлийн саруудад маш их байдаг гэж байсан. Тийм болхоор тооцоотой байх нь хамгийн эхний зөв арга хэмжээ шүү.

 

Зөвлөгөө 2. Дараагийн алхам бол эхнэр тань жирэмсэн болсон л бол зун ч бай өвөл ч б...


бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2009-2-16 өдөр 12:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

Ээжийгээ гуних үед хэвлий дэх хүүхэд хөмсгөө зангидан уйтгарладаг

Ээжийгээ гуних үед хэвлий дэх хүүхэд

хөмсгөө зангидан уйтгарладаг

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэсэн үгээр бид нялхасыг өлгийдөн авдаг. Орчин цагт төрснийх нь дараа хүмүүжүүлэх бус эхийн хэвлийд байхаас нь эхлэн зааж сургаж, харилцан ярилцаж, түүнийгээ хайрлах нь хүүхдийг бие хүн болон төлөвшихөд ихээхэн нөлөөтэй гэж үзэх болсон. “Эрүүл өөдрөг амьдрал” буландаа “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвийн мэргэжилтэн н.Энхжаргалыг урьлаа. 

-         Танай төв жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулах гэж байгаа гэж сонслоо. Энэ сулгалтын онцлог давуу тал ...


бичсэн: gereltuya | төрөл: Жирэмсэн 2008-7-30 өдөр 05:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Үр хөндөлт сэтгэлийн хамгийн том шаналгаа, стресс


Эх болох хvсэл нь биелж хүүхэд олсон эмэгтэй шиг жаргалтай хүн ховор байдаг.  Харин хүсээгүй жирэмслэлт, төлөвлөөгүй хүүхдийг эх нь хаана, яаж, хямдхан үр хөндүүлж болох талаар боддог.

Аборт буюу vр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлдэг. Санхүүгийн бололцоогүй, ойрын үед хүүхэд гаргахаар төлөвлөөгүй, эсвэл залуу хосууд орох оронгүй гээд түмэн бэрхшээлийн өөдөөс хүүхэд тэврээд явахаас зүрхшээдэг. Жирэмслээд аборт хийлгэх бус төлөвлөж үр хүүхэдтэй болох учиртайсан. Залуучууд боловсролтой, мэдлэгтэй, биеэ аваад явах чадвартай болсон гэж ярьж байгаа боловч үр хөндүүлэх эмэ...


бичсэн: gereltuya | төрөл: Жирэмсэн 2008-7-8 өдөр 09:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (28) | Сэтгэгдэл бичих

Жирэмслэлтээс сэргийлэх

Хүсээгүй хүүхдээ, мэдээгүйгээс, санамсаргүй, тохиолдлын жирэмслэлтээс болж гаргаад хайраар дутаах нь цөөнгүй. Эсвэл дараа нь үр хөндүүлэх зэрэг эхийн биед мааааш их сөрөг үр дагавар бүхий (бүүр дахин хүүхэдтэй болох боломжгүй болох ч тохиолдол байдаг) ажилбар хийлгэж «хүүхдээ устгах» зэрэгт хүрэхгүйн тулд эхнээсээ жирэмслэлтээс сэргийлэх хэрэгтэй гэх юмаа. Тэгээд хүүхэд бүр аав ээждээ хүссэн үед нь ирж, хайрыг нь татан өсөж хүмүүжээсэй гэж бодож, жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл цуглуулан та бүхэнд хүргэж байна.

Жирэмслэлт нь эр, эм эсийн хоорондоо нэгдсэнээр үүсдэг. Тэгэхээр жи...

бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2008-6-28 өдөр 07:52
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (78) | Сэтгэгдэл бичих

Жирэмслэлт гэж юу вэ?

Эрэгтэй эмэгтэй 2 хүний дундаас хүүхэд хэрхэн бий болдог талаар мэдмээр байна уу? Тэгвэл наашаа суугаарай winking

Жирэмслэлтийн хамгийн эхний шат бол эр эм 2 эс нийлэх буюу үр тогтох юм. Үр тогтох нь эрэгтэй, эмэгтэй бэлгэ эрхтэний оролцоотойгоор явагдана. Эдгээр нь тус бүрдээ бэлгийн эсийг боловсруулдаг.

Эр бэлгийн эс буюу сперматозойд нь эрэгтэй хүний төмсөгт боловсордог бөгөөд олон саяаараа боловсорч байдаг, хөдлөж явж чаддаг эс юм. Нарийхан сүүлтэй бөгөөд түүгээрээ залан хөдлөж явдаг. Энэ эр бэлгийн эс нь толгой хэсэгтээ тэр эрэгтэйн генийн мэдээллийг агуулж байдаг. Генийн мэдээлэл гэдэг нь тух...

бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2008-6-28 өдөр 06:22
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (117) | Сэтгэгдэл бичих


Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.

idiomatic-dormant
idiomatic-dormant