Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Хүүхэд бол хүүхэд

Бид бараг алхам тутамдаа л "одоогийн хүүхдүүд хүнээ байж, бидний үед ийм байгаагүй" гэх үгнүүдийг сонсдог гэхэд хилсдэхгүй. Заримдаа бүр тэгж хэлдэг хүмүүсийг өнгөрснөө мартдаг, өөрөө залуу байгаагүй юм шиг гээд л муурхана даа.  Үүнд хэн хэн маань бэрээгүй юм шиг хирнээ бас үл ойлголцол, хэрүүл уруул гарах нь элбэг. Өчигдөр гадуур явж байгаад  "одоогийн хүүхэд хүнээ байж" гээд л орь дуу тавих эмээг олж харлаа. Яагаа юм бол гэж бодсон ч очиж чадахгүй холоос хараад л өнгөрлөө. Харин ард явсан залуу "яанаа энэ эмээгийн барьж явсан юмыг нэг хүү булаагаад гүйчихлээ" гэж дэргэдэх хүүхэндээ хэлж байх юм. Цаг  үе, нийгэм маань хүүхдийг хүүхэд биш болгож байна гээд хэлэхэд нэг их хэтрүүлэг болохгүй биз. Зах дээр тэрэг түрэгсдийн дийлэнхи нь хүүхдүүд, хулгай дээрэм хийгчдийн тодорхой хувь нь мөн л хүүхэд. Юун нөгөө нөрны хаан хүүхэд, хүүхдийн төлөө за гэж хэлэх...  Яг л эрх баригчид маань  монголынхоо нэрээр гаднаас гуйлга гуйдаг шиг, хүүхдийн гэсэн байгууллагууд ирээдүйнхээ нэрээр бизнес хийж  бадар барьдаг болсон шиг.  Хүүхэд буруу хүмүүжиж "хүнээ байхад" хэн хамгийн их үүрэгтэй вэ? гэж өөрөөсөө нэг асууя. Яагаад ч юм яг тэр үгийг хэлээд байгаа хүмүүс хамгийн их үүрэг гүйцэтгээд байгаа юм шиг. Шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй. Ээж аавууд "та нарын насан дээр би тийм байса, ийм байсан " гэж зөндөө л хэлдэг. Тэр үеийнхэн мундагтаа ах захаа хүндэлдэг, муу муухайд орооцолддоггүй, сайн сайхан байсан юм гэж үү? Миний бодлоор бол үгүй ээ. Ээж аав нь сайн хүмүүжүүлсэндээ л тийм байсан байхаа. Одоогийн эцэг эхчүүд харин амьдралын төлөө тэмцэж байнаа гэж таван төгрөгний хойноос хөөцөлдсөөр байгаад бүхнийг мартаж. Хүүхдийн хүмүүжил, ёс зүй энэ тэр гээд л... Айл гэр гэдэг 5-н төгрөгөн дээр тогтдог юм биш. Халуун дулаан уур амьсгал, гэр бүлийн харилцаа, аавын сургааль, ээжийн хайр. Харин одоогийн аавууд мөнгө мөнгө гээд л үүрээс үдэш болтол зүтгэнэ, ээжжүд ч бас ялгаагүй. Тэр зуур хүүхдүүд комъпютер тоглоом, хулгай зэлгий гээд л юу эсийг хийх вэ дээ. Хүүхэд бол хүүхэд. Саваагүй зан, сониучхан ертөнц. одоогийн хүүхэд тийм ийм гэж өөлөхөөсөө өмнө бид тэдэндээ хэдий хир зав гаргаж, яаж хайрлаж байгаагаа нэг бодоод үзэх хэрэгтэй юм шиг санагдаад л .. Өөрийнх нь хүүхэд сайн сайхан явж байвал боллоо гэж боддог хувий бодсон зан ч бас буруутай. Хүний хүүхэд хулгай хийвэл харсаар байж нүдээ аниад өнгөрнө. Тэгсэн хирнээ түүнтэй битгий нийл, битгий тогло гэж өөрийн хүүхдээ ятгана. Энэ хир зэрэг хүн чанарын илрэл вэ? Өнөөгийн хүүхэд, урд цагийн хүүхэд 2 -ын хооронд тийм том ялгаа байгаа гэж үү? Харин хүмүүжүүлэх арга барил, хүмүүсийн хандлага 2 л өөрчлөгдсөн байхаа... 

gereltuya

Сэтгэгдэл бичих, болон уншихыг хүсвэл энд дарж бичигчийн хуудсанд орж бичээрэй.

бичсэн: xvv | төрөл: Хүмүүжил 2007-04-24 өдөр 19:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Сэтгэгдэл
тиймээ нэг энд ингэж ярьснаараа ч гэсэн нэг нэгнээсээ суралцаж, бас дараа дараагийн орж ирж унших хүмүүс, ирээдүйн ээж, аав нарт ч гэсэн гарын авлага болох байх.
Бичсэн: xvv 20:33, 2007-04-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
yalanguya unoogiin mongold ene uneheer hunduh yostoi sedev gej tsagaan hooloigoor hashgirahad ch iluudehgui bh ..Биеээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас, гэдэг дээ. Хүүхдийн хүмүүжилд гэр орны хүмүүжил юу юунаас илүү нөлөөтэй гэж боддог. Бас төр засгаас нэгдсэн хүн ам зүйн сайн бодлого зайлшгүй шаардлагатай..*сайн бодлого* гэдэг нь харьцангуй ойлголт. Бүгдээр хэлэлцэх л хэрэгтэй.Бултаараа хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй, гэдэг бил үү...
Бичсэн: Tumee 00:56, 2007-04-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax