Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Номын сангаа бэлдэнээ.

http://erhem.blogspot.com/2007/10/blog-post_11.html

Сая эндээс жагсаалтыг харлаа л даа. Тэгээд бодоод байсан чинь уран зохиолын ном гэдэг хүүхдийн сэтгэхүйн хөгжил, хүмүүжилд асар чухал зүйл юмаа. Бас 10 жилийн багш маань зузаан ном унших нь хүний ой тогтоолт, ургуулан бодох сэтгэхэд их сайн нөлөөтэй, эхлээд уншсанаа марталгүй дуусах хүртэл нь сануулж байдаг тийм номнууд хүний тархины багтаамжийг тэлдэг гэж нэгэнтээ хэлж байсан санагдаж байна. Түүн дотор зөгнөлт зохиолууд нь хүнийг тэмүүлэмтгий, ямар нэгэн зүйлийг ургуулан, түүндээ хүрэхээр зориглодог, хүүхдэрхүү ямар нэгэн зүйлээс айж ухард...

бичсэн: xvv | төрөл: Хүмүүжил 2008-01-25 өдөр 23:44
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Урьж байна.

За энэ блогоо түр орхиод байсан, харин одооноос бичье гэж бодож байна. Энд хүүхэдтэй болоод энэ талаар сонирхдог хүмүүсийг хамтарч бичихийг урьж байна. Өөрийн блог дээр оруулсан бичлэгээ давхар оруулаад холбоосыг нь тавиад сэтгэгдлийг нь хаагаад орхиж бас болох шүү дээ.
Тэлмэнгийн блог уг нь их хөөрхөн, хүмүүст ч их юм өгдөг блог байсан нь даанч хаагдчихсан уг нь эсрэгээрээ тиймэрхүү блогууд нь ил байдаг байвал... Ямар ч гэсэн Тэлмэн, болоод бусдыг энд бичихийг урьж байна. Дараа дараагийн мань мэтдээ туршлага болохоор нэг гарын авлага бэлдээд өгвөл. Ядаж л ширгээлдэг домоос эхсүүлээд хэхэ.

...

бичсэн: xvv | төрөл: 2008-01-22 өдөр 06:53
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Түгжээтэй саванд хийгээрэй.

7 хоногийн дотор бараг 10-аад хүүхэд эмийн хордлогоор ирж эмчлүүлдэг юм байна. Эцэг эхчүүд маань анхаарал болгоомжгүйгээс бага насны хүүхэддээ седуксен 10-20ш, димедрол 10ш-ийг уулгаад хордуулчихсан, витамин, даралтны эм гээд л янз бүрийн эм уулгачихаад... Зарим нь аз дутвал амь насаа алдах, тэнэгрэх, элэг бөөр болон бусад эрхтэнийг гэмтээх гээд л аюултай.
Уг нь бол анхнаасаа л түгжээтэй саванд хийгээд хүүхэд хүрэхгүй, харанхуй сэрүүн газар хадгалах ёстой.

Аав нь ууж байгаад орхисон, эмээ нь уух гээд тавьсан байсан гээд л эмнүүдээ уулгачихна...

Ялаа алах гээд, хулгана алах гээд, акумляторы...

бичсэн: xvv | төрөл: Эрүүл мэнд 2007-12-13 өдөр 21:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Боль чи хөөе!

Аав охиноо "Jije" гээд дуудсан охин нь сонсон шинжгүй цааш харан юмаа хийсээр. Хэд хэд дуудлаа нэмэр алга.  Аав жаахан бухимдуу дөхөж очиод "чи сонсож байна уу, нэрээ мэддэг үү чи" хэмээн зандартал, охин нь жишим ч үгүй, өө би өөрийнхөө нэрийг "боль чи" гэдэг юм байх гэж бодсон өөр нэртэй байсан юм уу гэж гэнэ. Хэ хэ. Хүүхдүүд нээрээ алнаа. Аав, ээжийгээ хүртэл хийгээд авна шүү.

Монголчууд бид хүүхдүүдээ багаас нь боль, хүнээс асуу, зөвшөөрөл ав энэ тэр гээд хааж боож, хязгаарлаж өсгөчихөөд томорсон хойно нь бие дааж сурахгүй, өдий том болчихоод гээд загинах нь их байх юм. хүүдүүд маань ч гэс...


бичсэн: Tji | төрөл: Хүмүүжил 2007-05-26 өдөр 23:44
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

Хүүхэддээ хайртай бол йогуртнаас татгалзаарай

Ээж аавууд бид хүүхдээ хайрлаж байна гээд хааяа хорлочих юм. Санаатай биш ч гэсэн энэ бол засаж болохгүй алдаа. Охиноо багад нь дандаа йогурт авч өгдөг байлаа. Сүү мүүн бүтээгдэхүүн хүүхдийн ясны хөгжилд сайн гээд л өгдөг байж. Даанч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээчийн үлгэр боллоо.Одоо охин маань шүд гээд хэлчихмээр юм бараг байхгүй. Дөнгөж 4-хөн настай хирнээ шүд өвдөөд гээд заримдаа уйлна. Энэ миний буруу. Хүүхдээ хайрлана гэдэг тэс өөр зүйл юм байна. Амттай сайхныг нь биш, чанартай сайныг нь авч өгөх нь жинхэнэ хайр юм байна. Чихэр, шоколад, газтай ундаа гээд олон олон болохгүй зү...


бичсэн: gereltuya | төрөл: 2007-05-11 өдөр 22:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

Бүгүнүтэйд зориулсан үг...


Хайртай хүүдээ зориулж аав нь В.Левинитон Лариедийн "Эцэг нүглээ наминчилсан нь" гэх энэ зохиолыг уншиж өгмөөр санагдлаа. Гэхдээ үнэндээ хүү чамдаа уншихаас гадна өөртөө бодол тээж уншмаар санагдсан юм шүү. Учир нь би чамдаа яг л энэ эцэг шиг ширүүн дориун хандаж, юм л бол үглэж яншин, жаахан чамаагаа том хүн шиг санан, ихийг шаарддаг байжээ.

Эцэг нүглээ наминчилсан нь: ...сонс хүү минь! Хөлс чийхарсан духанд чинь зөөлөн сэвлэг чинь наалдан, гараа дэрлэн унтах энэ л мөчид би чамтайгаа ярихаар шийдэн өрөөнд чинь сэмхэн орж ирээд байна. Хэдхэн хормын өмнө өрөөндөө сонин уншиж сууснаа чинийхээ ...


бичсэн: Tji | төрөл: Аавуудад 2007-05-04 өдөр 16:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

Хэт халууцуулах аюултай

Хүүхдээ даарчихна гээд л дулаалаад байдаг тэгвэл бас их халууцуулах ч маш аюултай байдаг байна.

Хүүхдийг өрөөнд оруулангуутаа малгайг нь тайлж хувцсыг нь нимгэлж байх хэрэгтэй юм байна. Ер нь хүүхдэд хамгийн тохиромжтой өрөөний температур  цельсийн 18 хэм байдаг гэнэ.

Мөн нярай болон нялх хүүхдийг яг эгц дooш нь харуулж хэвтүүлж болохгүй гэнэ шүү.

Жирэмсэн эх өдөрт 4 аягаас дээш кофе уух нь бас төрөөд гарах хүүхдэд тань муугаар нөлөөлдөг болох нь батлагдсан гэнэ. Тэгэхээр та кофе уудаг бол ер нь аль болох бага л хэрэглэвэл зүгээр юм байна.

Мөн жирэмсэн үед архи, тамхи хэрэглэх, эмчийн зөв...

бичсэн: xvv | төрөл: Эрүүл мэнд 2007-04-26 өдөр 01:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Coca Cola хортой гэнэ

Coca-cola» гэгч хийжvvлсэн, амтат ундааг ууж vзээгvй хvн гэж Монголд бvv хэл дэлхий дээр байхгvй гэвэл хэтрvvлэг болохгvй байх. Гэтэл олон зуун сая хvмvvсийн уух дуртай «Coca-cola» нь та бидний амаа олохгvй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргvй, заримдаа бvр илvv ч хортой байдаг ажээ...

гээд эхэлсэн нэлээд олон баримт дурдсан нэг бичлэгийг сая уншлаа. Ер нь л хийжүүлсэн ундаа нь анагаах ухааны номнууд дээр ч нэлээд муулуулсан байдаг бөгөөд, тийм өвчний үед хийжүүлсэн ундаа ууж болохгүй гэсэн хоригууд олон байдаг. Сүүлийн үед Монголын ундаа үйлдвэрлэдэг компаниуд сироп, түүхий э...

бичсэн: xvv | төрөл: Бусад 2007-04-26 өдөр 00:54
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Хүүхэд бол хүүхэд

Бид бараг алхам тутамдаа л "одоогийн хүүхдүүд хүнээ байж, бидний үед ийм байгаагүй" гэх үгнүүдийг сонсдог гэхэд хилсдэхгүй. Заримдаа бүр тэгж хэлдэг хүмүүсийг өнгөрснөө мартдаг, өөрөө залуу байгаагүй юм шиг гээд л муурхана даа.  Үүнд хэн хэн маань бэрээгүй юм шиг хирнээ бас үл ойлголцол, хэрүүл уруул гарах нь элбэг. Өчигдөр гадуур явж байгаад  "одоогийн хүүхэд хүнээ байж" гээд л орь дуу тавих эмээг олж харлаа. Яагаа юм бол гэж бодсон ч очиж чадахгүй холоос хараад л өнгөрлөө. Харин ард явсан залуу "яанаа энэ эмээгийн барьж явсан юмыг нэг хүү булаагаад гүйчихлээ" гэж дэргэдэх хүүхэндээ хэлж байх...

бичсэн: xvv | төрөл: Хүмүүжил 2007-04-24 өдөр 19:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Эхлэл

За өнөөдөр, биш ээ өчигдөр нэг ийм блог нээх санаа төрсөн юм. Нэг залуугийн яриа сонсоод. "Эцэг өвгөд маань хүүхдэд ээ, ач зээдээ багаас нь олон янзын гоё үлгэр ярьж өгдөг байсан нь тэдний хувьд сайн мууг ялгах, тэсвэр тэмвээр, хатуужил ёс суртахууны төлөвшлийг өгдөг байсан юм уу..." яг үг бүрчлэн биш ч би ингэж ойлгоод.. тэгээд энэ блогийг нээж байна. За тэгээд туршлагаасаа, мэдсэн сурснаасаа, бас хүүхдийнхээ өхөөрдөм хөөрхөн түүх, хөгжилтэй явдлуудаас бусдад аа хуваалцаж байцгаая....

бичсэн: xvv | төрөл: 2007-04-20 өдөр 20:51
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих


Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.